Цөлжилтийн эсрэг амжилттай тэмцэж байна

Posted on October, 16 2019

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ асуудлыг шийдэхийн тулд цөөнгүй ажил санаачилан хийж байгаагийн нэг нь Алтай Соёны бүс нутагт орших Говь-Алтай аймгийн Хөх-морьт сумын иргэдтэй хамтран сумын төвийн хойд хэсэгт 24 га газрыг хашиж хамгаалсан явдал юм. Энэ ажлыг эхлүүлээд ердөө хоёр жил болж байгаа ч үр дүн гарсанд нутгийн иргэд сэтгэл хангалуун байна. Талбайг хэн ч усалж, ургамлын үр цацаагүй, зөвхөн байгалийн жамаар сэргэсэн нь онцлогтой байв.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн хэт өсөлтөөс шалтгаалан цөлжилт нэмэгдэж байгаа. Газар нутгаа цөлжилтөөс хамгаалахын тулд элсийг тогтоогч ургамлын ургах нөхцөлийг бий болгох хэрэгтэй билээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ асуудлыг шийдэхийн тулд цөөнгүй ажил санаачилан хийж байгаагийн нэг нь Алтай Соёны бүс нутагт орших Говь-Алтай аймгийн Хөх-морьт сумын иргэдтэй хамтран сумын төвийн хойд хэсэгт 24 га газрыг хашиж хамгаалсан явдал юм. Энэ ажлыг эхлүүлээд ердөө хоёр жил болж байгаа ч үр дүн гарсанд нутгийн иргэд сэтгэл хангалуун байна. Талбайг хэн ч усалж, ургамлын үр цацаагүй, зөвхөн байгалийн жамаар сэргэсэн нь онцлогтой байв. Хашсан талбайд 16 зүйлийн  ургамал ургасны  дотор монголчууд эртнээс эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн суль, цулхир зэрэг ашигтай ургамал байгаа юм.
“Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар 24 га газрыг хашиж хамгаалсан нь үр дүнгээ өгч ургамал сайн ургаж байна. Энэ нь бэлчээрт учруулж буй хүн, малын дарамт их байсны нотолгоо юм. Малын тоонд биш, чанарт анхаарах хэрэгтэй болжээ. Хэрвээ байгальдаа ээлтэй амьдарвал цөлжилт багасах  боломж байгаа юм байна” хэмээн нутгийн иргэд ярьж байлаа. Хашсан талбайд ургасан суль, цулхирыг боловсруулж хүнсний эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх боломж байгаа бөгөөд нутгийн иргэд энэ чиглэлээр ажиллаж эхлээд байна. 
Талбайг хэн ч усалж, ургамлын үр цацаагүй, зөвхөн байгалийн жамаар сэргэсэн нь онцлогтой байв.
© ДБХС