Булган, Дорнод аймгуудад ой хээрийн түймэр асч байна

Posted on May, 04 2010

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийн төлбөр” гэдэг газарт ойн түймэр гарчээ. Өнгөрсөн 03-ны өдрийн 17.00 цагийн үед гарсан уг түймрийг унтраахаар орон нутгаас 15 хүнтэй, аймгийн Онцгой байдлын газраас 13 албан хаагч нэг автомашинтай 18.00 цагийн үед гарчээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийн төлбөр” гэдэг газарт ойн түймэр гарчээ. Өнгөрсөн 03-ны өдрийн 17.00 цагийн үед гарсан уг түймрийг унтраахаар орон нутгаас 15 хүнтэй, аймгийн Онцгой байдлын газраас 13 албан хаагч нэг автомашинтай 18.00 цагийн үед гарчээ. Мөн сумын тамгын газрын даргаар ахлуулсан 15 хүн, нэг автомашинтай 24.04 цагт гарч, түймрийг унтраахаар нийт 42 хүн, 2 автомашинтай одоо ажиллаж байна. Түүнчлэн Дорнод аймгийн Чулуунхороо сумын баруун хэсгээр Хилийн 905-907 дугаар тэмдэгтээр өнгөрсөн 02-ний өдрийн 16:00 цагийн орчим ОХУ-ын хилийн талаас хээрийн түймэр орж ирсэн байна. Уг түймрийг унтраахаар Хилийн заставаас 23 албан хаагч, гурван машинтай ажилласан ч гал нутгийн гүнд орсон тул байнгын байрлал руугаа буцжээ.
Хугацаат цэргийн албан хаагчид халагдаж хүн хүч хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгаас 106 хүн найман автомашинтай галыг бүрэн унтраахаар нийт 118 хүн, есөн автомашинтай ажиллаж байна. Харин Хөвсгөл аймгийн Түнэл сумын IV багийн “Алтганы ар ам” гэдэг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 20 га талбайг хамарсан ойн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын хэлтсээс долоон албан хаагч, орон нутгаас 63 хүн нийт 70 хүн, гурван техниктэй ажиллаад 30-ны өдрийн 20:00 цагт цурманд оруулжээ. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын III багийн нутаг “Баянцагааны тал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдын зааг “Гурван нуур” гэдэг газруудыг хамарсан хээрийн түймэр энэ сарын 01-ний өдрийн 12:00 цагийн орчимд гарсныг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 30 албан хаагч, хоёр машинтай, орон нутгаас 113 хүн, 12 машинтай, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 45 албан хаагч гурван машин, Хөлөнбуйр сумаас 38 хүн, 4 машин гарчээ. Түүнчлэн Булган сумаас 110 хүн, 10 машин нийт 336 хүн, 31 машин, техниктэй ажиллаж өнгөрсөн өдрийн 10.30 цагт цурманд оруулж 17.00 цагийн үед бүрэн унтраасан байна.
ОХУ-ын хилийн талаас хээрийн түймэр орж ирсэн байна
© Дэлхийн байгаль хамгаалах сан