Дулаарал үерийн аюул дагуулах уу

Posted on septiembre, 19 2012

Дэлхийн дулаарал хүн төрөлхтөнд улам их аюул занал учруулах магадлал нэмэгдсээр байна. Эрдэмтдийн яриагаар бол агаарын температур нэг хэмээр нэмэгдэх тусам борооны хэмжээ нэмэгдэнэ,үүнээс болж үер усны аюул нүүрлэх аюултай болоод байгаа юм байна. Хэрвээ аймшигт үер 20 жилийн хугацаанд нэг удаа болж байгаа бол энэ зууны эцэс гэхэд таван жил тутамд нэг удаа болох ажээ.
Дэлхийн дулаарал хүн төрөлхтөнд улам их аюул занал учруулах магадлал нэмэгдсээр байна. Эрдэмтдийн яриагаар бол агаарын температур нэг хэмээр нэмэгдэх тусам борооны хэмжээ нэмэгдэнэ,үүнээс болж үер усны аюул нүүрлэх аюултай болоод байгаа юм байна. Хэрвээ аймшигт үер 20 жилийн хугацаанд нэг удаа болж байгаа бол энэ зууны эцэс гэхэд таван жил тутамд нэг удаа болох ажээ. Харин ган гачгийн хамрах хүрээг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Ямартаа ч гэсэн байгалийн гамшиг урд өмнөхөөс илүү хөнөөлтэй болж, дэлхийн олон бүс нутагт хүн амьдрах нөхцөл үгүй болж, үүний улмаас нийгэмд эмх замбараагүй байдал дэгдэх гэнэ. Эрдэмтэд дэлхийн температур байнга өөрчлөгдөж байгаад бус харин ноцтой хөнөөл учруулж байгаа байгалийн гамшигт үзэгдэлд гол анхаарлаа хандуулснаа дурджээ. Засгийн газар хоорондын байгууллагын шинжээчид бага хурал дээр илтгэлээ бүрэн эхээр нь танилцуулах хүртэл байгалийн гамшигт хамгийн ихээр өртөх бүс нутгуудыг нэрлэхээс татгалзсан байна. Гэхдээ Стэндфордын их сургуулийн мэргэжил нэгт нөхөд нь уур амьсгалын өөрчлөлт Европ, Хятад болон Хойд Америкийн орнуудад хамгийн ихээр мэдрэгдэх болно гэдгийг шинжээчдээс түрүүлэн мэдээлжээ.
Үерийн аюул ойрхон байна
© AFP