Archive Content

Please note: This page has been archived and its content may no longer be up-to-date. This version of the page will remain live for reference purposes as we work to update the content across our website.

Байгаль хамгаалах уламжлалыг сурталчилсан өдөрлөг боллоо

Posted on September, 25 2018

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар урианхай ястны байгаль хамгаалж ирсэн уламжлалыг сурталчилах, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн шилдэг арга туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Зуслан нэгтэй Мөнххайрхан уулынхан” өдөрлөгийг 2018 оны есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус өдөрлөгт 100 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр тусгай хамгаалалттай газрын үнэ цэнийг олон нийтэд сурталчлах ажил ч давхар явагдсан юм.
Алтай Соёны бүс нутаг дахь Мөнххайрхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг тойрсон Ховд аймгийн Мөнххайрхан сум, Баян-Өлгий аймгийн Булган суманд урианхай ястан амьдардаг.Урианхай ястан эрт дээр үеэс байгаль, зэрлэг амьтнаа хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Хэдийгээр цаг үе өөрчлөгдөж байгаа ч тэд байгаль хамгаалах уламжлалаа гээлгүй ирсний ачаар байгальдаа ээлтэй амьдарч чадаж байгаа юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар урианхай ястны байгаль хамгаалж ирсэн уламжлалыг сурталчилах, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн шилдэг арга туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Зуслан нэгтэй Мөнххайрхан уулынхан” өдөрлөгийг 2018 оны есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус өдөрлөгт 100 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр тусгай хамгаалалттай газрын үнэ цэнийг олон нийтэд сурталчлах ажил ч давхар явагдсан юм. 
Хүн байгалийн харилцан шүтэлцээг алдагдуулахгүй амьдрах нь маш чухал. Үүнийг залуучууд ухаарч байгальдаа ээлтэй амьдрах хэрэгтэй гэж өдөрлөгт оролцсон ахмад настнууд хэлж байлаа. Өдөрлөгийн үеэр  Булган  сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн  тогтвортой мал аж ахуй эрхэлж буй туршлагыг танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг их татлаа. Малынхаа үр шимийг сайжруулж амьжиргаагаа дээшлүүлэхэд бэлчээрийн даац маш чухал байдаг. Тэд бэлчээрийн даацдаа тохирсон цөөн мал өсгөдөг бөгөөд бэлчээрийг  хуваарьтай ашигладаг нь үр дүнд хүрч байгаа ажээ. Өдөрлөгийн үеэр малчид хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд ашиглагдахгүй байгаа бэлчээрийг  хамтран ашиглахаар тохиролцлоо. Ингэснээр бэлчээрийн даац буурч зэрлэг амьтдын идэш тэжээл нэмэгдэх эерэг талтай юм.
Өдөрлөгт оролцогсод сэтгэл хангалуун байсан бөгөөд малчид туршлага солилцсон, байгаль хамгаалах уламжлалыг сурталчилсан ийм өдөрлөгийг цаашид тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
 
Тус өдөрлөгт 100 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр тусгай хамгаалалттай газрын үнэ цэнийг олон нийтэд сурталчлах ажил ч давхар явагдсан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хүн байгалийн харилцан шүтэлцээг алдагдуулахгүй амьдрах нь маш чухал. Үүнийг залуучууд ухаарч байгальдаа ээлтэй амьдрах хэрэгтэй гэж өдөрлөгт оролцсон ахмад настнууд хэлж байлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан