Archive Content

Please note: This page has been archived and its content may no longer be up-to-date. This version of the page will remain live for reference purposes as we work to update the content across our website.

Зүүн бүсийн экоклубынхан баруун бүсэд зочилж туршлага судаллаа

Posted on May, 15 2018

Хүүхдүүдийг байгаль хамгаалалд татан оролцуулах нь ач холбогдолтой хэвээр байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар экоклубүүдийн үйл ажиллагааг дэмжин, төлөвлөгөөт олон ажил зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд нутгийн зүүн хэсэг буюу Амар мөрний сав газарт үйл ажиллагаа явуулдаг экоклубын төлөөлөл Алтай Соёны бүс нутагт зочилж туршлага судаллаа. Зүүн бүсийн экоклубынхан энэ удаа “Монгол бөхөн” хамгаалах өдрийн үйл ажиллагаанд оролцсон нь тэдний сонирхлыг ихэд татлаа.

Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтой нөхцөл байдалд монгол бөхөнгийн өдрийг тэмдэглэжээ.Учир нь, нэн ховор монгол бөхөнгийн сүргийн цөөнгүй хувь нь идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэл зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хорогдоод байгаа юм. Тиймээс экоклубынхан зэрлэг амьтдын ундаалдаг булаг шандыг хамгаалах аян өрнүүлсэн бөгөөд энэ чиглэлээр хийсэн ажилтай нь зүүн бүсийн экоклубынхан танилцлаа. Аяллын сонирхолтой хэсэг нь, монгол бөхөнгийн  амьдрах орчинтой танилцсан явдал байсан бөгөөд энэхүү нэн ховор амьтны талаар мэдээлэлтэй болж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа ярьж байв.
Зүүн бүсийн экоклубынхан зөвхөн танилцах аялал хийсэнгүй, өөрсдийн үйл ажиллагааг ч танилцуулжээ.Тэд зүүн бүсэд цагаан зээр хамгааллын талаар хийдэг кампанит ажлаа танилцуулсан бөгөөд жил ирэх тусам нутгийн иргэдийн дэмжлэгийг авч байгаа талаараа ярьсан юм. Түүнчлэн ой болон ойн нөөц баялаг, ховор шувуудыг хамгаалах зорилгоор хийдэг сурталчилгааны кампанит ажлуудаа ч онцолж, үр дүнд хүрсэн арга, мэдээллээ харилцан солилцож байхаар тохиролцлоо. Зүүн бүсийн экоклубынхан өөрсдийн бэлдсэн эмийн ургамал, нарсны үрийг баруун бүсийн 11 эко клубт бэлэглэж хэрхэн тарих талаар зааварчилгаа өгсөн байна. Ийнхүү туршлага судлах аялал амжилттай өндөрлөсөн бөгөөд энэ зун баруун бүсийн экоклубынхан зүүн бүсэд зочлохоор болжээ.
 
Зүүн бүсийн экоклубынхан энэ удаа “Монгол бөхөн” хамгаалах өдрийн үйл ажиллагаанд оролцсон нь тэдний сонирхлыг ихэд татлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Зүүн бүсийн экоклубынхан өөрсдийн бэлдсэн эмийн ургамал, нарсны үрийг баруун бүсийн 11 эко клубт бэлэглэж хэрхэн тарих талаар зааварчилгаа өгсөн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан