Archive Content

Please note: This page has been archived and its content may no longer be up-to-date. This version of the page will remain live for reference purposes as we work to update the content across our website.

Монгол бөхөнгийн өдрийг амжилттай тэмдэглэлээ

Posted on May, 14 2018

Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа ч идэш тэжээлийн хомсдол, тэр дундаа усны олдоц тааруу байгаа нь зөвхөн бөхөн гэлтгүй бусад зэрлэг амьтдад ч сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол бөхөнгийн өдрийг угтаж экоклубын сурагчид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллалаа. Тэд бөхөн бүхий нутагт үйл ажиллагаа явуулж буй 11 экоклубын 400 гаруй сурагчдын дунд долоо хоногийн аян зарлажээ. Энэ хугацаанд сурагчид монгол бөхөнгийн ундаалдаг 10 булаг шанд дээр энэ оны урсац, ундаргын байршил, талбайн хэмжилтүүд хийж дараагийн жилд харьцуулсан судалгаа хийхэд бэлэн боллоо.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар монгол бөхөнгийн өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтой, амаргүй нөхцөл байдалд монгол бөхөнгийн өдрийг тэмдэглэлээ. Учир нь, нэн ховор монгол бөхөнгийн сүргийн цөөнгүй хувь  нь  идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэл зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хорогдоод байгаа юм.          
Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа ч  идэш тэжээлийн хомсдол, тэр дундаа усны олдоц тааруу байгаа нь зөвхөн бөхөн гэлтгүй бусад зэрлэг амьтдад ч сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол бөхөнгийн өдрийг угтаж экоклубын сурагчид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллалаа. Тэд бөхөн бүхий нутагт үйл ажиллагаа явуулж буй 11 экоклубын 400 гаруй сурагчдын дунд долоо хоногийн аян зарлажээ. Энэ хугацаанд сурагчид монгол бөхөнгийн ундаалдаг 10 булаг шанд дээр энэ оны урсац, ундаргын байршил, талбайн хэмжилтүүд хийж дараагийн жилд харьцуулсан судалгаа хийхэд бэлэн боллоо.     
Экоклубын сурагчдын ярьснаар булан шандын олонхийнх нь эргэн тойронд мал амьтны сэг зэм дүүрч бохирдсон байжээ. Тиймээс булаг, шандыг цэвэрлэж, эх ундаргыг нь  хашиж хамгаалах хэрэгтэй, тэгвэл зэрлэг амьтад уух устай болно гэж экоклубын сурагчид санал нэгдэж өөрсдийн боломжоор цэвэрлэгээ хийсэн байна. 
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар экоклубын сурагчдын санаачилгыг дэмжиж булаг шандаа хамгаалах жижиг төсөл шалгаруулах уралдаан зарлаж  2018 оны дөрөвдүгээр сарын 28-нд болсон “Монгол бөхөнгийн өдөр”-өөр тодрууллаа. Монгол бөхөнгийн өдөрт 11 эко клубын 66 төлөөлөл оролцон аяны үр дүнгээ хуваалцан зэрлэг амьтдын ундаалаг булаг шандыг хамгаалах төслөө танилцууллаа. Нийт 10 төслөөс Шарга, Төгрөг, Зэрэг сумын экоклубын төслүүд шалгарч булаг шандаа хамгаалах ажлыг хийхээр болов.
Энэ жилийн арга хэмжээний чухал хэсэг нь нутгийн зүүн хэсгийн Хэнтий аймгийн Дадал, Баян Адарга, Норовлин сумын экоклубынхан 2006 оноос хойш анх удаа баруун бүсэд зочноор оролцож Баруун бүсийн эко клубын сурагчдын байгаль хамгааллын чиглэлээр явуулдаг үйл ажиллагаатай танилцлаа. Эко клубын сурагчид монгол бөхөн болон цагаан зээр хамгааллын асуудлаар  мэдээлэл, туршлагаа харилцан солилцож ажиллахаар болжээ. Баруун бүсийн экоклубынхан энэ зун зүүн бүсэд зочлохоор болсон байна.  
 
Монгол бөхөнгийн өдрийг угтаж экоклубын сурагчид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллалаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Сурагчид монгол бөхөнгийн ундаалдаг 10 булаг шанд дээр энэ оны урсац, ундаргын байршил, талбайн хэмжилтүүд хийж дараагийн жилд харьцуулсан судалгаа хийхэд бэлэн боллоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан