Archive Content

Please note: This page has been archived and its content may no longer be up-to-date. This version of the page will remain live for reference purposes as we work to update the content across our website.

Төслийн орон нутгийн зохицуулагч шалгаруулж авна

Posted on April, 18 2018

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол орны баруун хэсэгт буюу Алтай Соёны бүс нутагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрөө өргөтгөн Говь-Алтай аймгийн нутагт орших Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн нутагт орших Сайр хайрхан, Хатуугийн нуруу, Увс аймгийн нутагт орших Түргэн, Цагааншувуут ууланд ирвэс түүний идэш бологч амьтан, амьдрах орчныг хамгаалах 5 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн орон нутгийн үйл ажиллагааг зохицуулах, үр дүнг нэгтгэх, бусад талуудын үйл ажиллагаатай уялдуулах үндсэн үүрэг бүхий төслийн орон нутгийн зохицуулагчийг дээрх нэр бүхий аймаг тус бүрт сонгон шалгаруулж авна.

Ажиллах газар: Говь-Алтай аймгийн Алтай хот, Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Увс аймгийн Улаангом хот
Ажиллах хугацаа: Нэг жилийн хугацаатай байх бөгөөд гүйцэтгэлээс хамаарч жил бүр сунгагдах боломжтой.  
Үндсэн үүрэг:    
-Цоохор ирвэс түүний идэш бологч зүйлийн хамгаалал, амьдрах орчны хамгаалал, бэлчээрийн зохистой ашиглалт, хуулийн хэрэгжилт, хөдөөгийн хөгжилтэй холбоотой орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцах, удирдан чиглүүлэх, хэрэгжилтийг хангах,
-Төслийн үйл ажиллагаанд талуудыг татан оролцуулах, орон нутагт зохион байгуулалтыг бүрэн хангах,
-Үйл ажиллагааны жилийн болон улирлын төлөвлөгөө, төсөв гаргахад оролцож, байгууллагын журмын дагуу төлөвлөгөөг хэрэгжүүлэх,
-Хагас, бүтэн жилийн ажлын тайланг цаг хугацаанд нь бэлтгэн, тухайн асуудал хариуцсан  мэргэжилтэнд үр дүнг тогтмол мэдээлж байх,
-Төслийн үйл ажиллагааны мониторингийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх,
Төслийн үйл ажиллагааг оновчтой зохицуулах, гарах үр дүнг нарийвчлан тооцох механизмыг тодорхойлох, хэрэгжүүлэх
Тавигдах шаардлага:
-Орон нутагт тогтмол байрлаж, ажиллах боломжтой нутгийн оршин суугч байх,
-Байгалийн нөөцийн менежмент, байгалийн шинжлэх ухаан болон түүнтэй холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх, байгаль хамгааллын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,
-Төслийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, мониторинг хийх чадвартай байх,
-Орон нутгийн иргэд, нутгийн иргэдийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоож ажиллах чадвартай байх,
-Асуудлыг шийдэх, зөвшилцөх чадвартай байх,
-Багаар ажиллах, оролцогч талуудыг идэвхижүүлэх чадвартай байх,
-Англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй байх нь давуу тал болно. Сонирхсон хүмүүс товч намтар, холбоо барих утас, боловсролын зэрэг, дипломын хуулбар, өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбараа 2018 оны 4 дүгээр сарын 29-ний 17 цагаас өмнө  info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Жич: Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад урина. 
 
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан