Хэнтий аймгийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтын байдал

Тус хөтөлбөрийн газраас  шинээр батàëсан “Ашигт малтмалын тухай хууль”- ийн дагуу бүх тусгай зөвшөөрлыг дахин хянан, бүртгэсэнтэй холбогдуулан  Хэнтий аймаг дахь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байдлыг судлан үзлээ.
Энэ судалгааг хийхдээ бид Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 8-ð сарын байдлаар албан ёсоор авсан материалыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан талбайн байрлалыг солбилцлолоор нь газрын зураг дээр нарийвчилан тодорхойлæ үзлээ. Үүнд:

1.       Хэнтий аймагт олгогдсон тусгай зөвшөөрлийн нийт тоо

2.       Хэнтий аймгийн сум бүрт олгогдсон тусгай зөвшөөрөл

3.       Хэнтий  аймгийн нутаг дэвсгэр дэхь улсын тусгай хамгаалттай газар нутагт ашигт малтмалын  талбай давхцсан байдал зэргийг тодорхойллоо.

Нэг. Хэнтий аймгийн хэмжээнд олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн тоо

  • Хайгуулын    271
  • Ашиглалтын  63
  • Хайгуул, ашиглалт явуулахаар өргөдөл өгсөн  105

Увс аймгийн сумдын хэмжээнд олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн тоо

Сумын нэр

Хайгуулын

Ашиглалтын

Өргөдөл өгсөн

Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан талбайн тоо

1.

Батширээт

19

1

-

20

2.

Өмнөдэлгэр

31

6

12

37

3.

Цэнхэрмандал

13

8

8

21

4.

Дэлгэрхаан

-

-

1

-

5.

Баянмөнх

5

1

2

6

6.

Дархан

29

13

9

42

7.

Дадал

12

1

4

13

8.

Биндэр

17

2

3

19

9.

Норовлин

16

5

3

21

10

Баян-Адарга

8

1

6

9

11

Батноров

25

9

23

34

12.

Хэрлэн

17

3

3

20

13.

Мөрөн

25

3

-

28

14.

Баянхутаг

11

2

8

13

15.

Галшар

15

5

15

20

16

Жаргалхаан

22

3

5

25

16.

Баян-Овоо

6

-

3

6

 

 

НИЙТ

 

271

63

105

334

Хэнтий аймгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдах газарт орсон тусгай зөвшөөрөлтэй газар

Онон Балжийн улсын тусгай хамгаалалттай газар

Хайгуул, ашиглалтын лиценз болон өргөдлийн дугаар

Хайгуул/ өргөдөл/ ашиглалтын төрөл

Компаний нэр

1.

6564

хайгуул

“AKMU” ХХК

2.

7470

хайгуул

“DVS” ХХК

3.

N 20230

өргөдөл

“Холистрит”ХХК


Тосон Хуластайн улсын тусгай хамгаалалттай газар


1.

13044

хайгуул

“ Мондулаан трейд”ХХК

2.

6849

хайгуул

“Richfluorit” ХХК

3.

136

ашиглалт

“Баян-Эрдэс” ХХК

4.

1438

ашиглалт

“Баян-Эрдэс” ХХК

5.

1913

ашиглалт

“Бэх - Уул” ХХК

6.

167

ашиглалт

“Бэх - Уул” ХХК

7.

22480

өргөдөл

“Говьхурах” ХХК

8.

N 19344

өргөдөл

Эрдэнийн опал”ХХК

Онон голын сав дахь Гутайн алтны уурхай, Хэнтий аймгийн Батширээт сум, 2006 он rel= © WWF Mongolia

1. Уул уурхайн асуудал

Монгол Улсын Засгийн газраас геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилvvдэд баримтлах чиглэл нь экспортын чиг баримжаатай vйлдвэрлэлийг дэмжин хєгжvvлэх, эдийн засгийн єсєлтийг 2004 онд 6 хувьд, 2010 онд 10 хувьд хvргэх зорилтыг хэрэгжvvлэхэд геологи, уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийг тогтвортой нэмэгдvvлэхэд чиглэж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газраас уул уурхайн салбараас тус улсад єнєєгийн байдлаар байгаль орчинд хамгийн их сєрєг нєлєєлєл vзvvлж буй алт олборлолтын асуудлыг чухалчлан энэ чиглэл дээр онцгой анхаарал хандуулах нь зvйтэй гэж vзэж байна.


2. Химийн хорт бодисын асуудал

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хорт бодисын хєтєлбєрийн гол асуудал бол химийн хортой бодисын хэрэглээнээс зайлсхийх улмаар устгах тvvнээс сэргийлэх асуудал юм.

Олон улсын худалдаанд зарим хортой химийн бодис, пестицидын талаар урьдчилан мэдээлж зєвшилцєх журмын тухай Роттердамын Конвенцийг 2003 онд, Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын Koнвенцийг 2004 онд хvчин тєгєлдєр болгосноор химийн аюултай бодис, тvvний хаягдлын талаархи олон улсын зохицуулалтыг баталгаажуулж, тvvнийг хэрэгжvvлэхийг дэмжиж ажиллах нь чухал юм.

Химийн хорт, аюултай бодис агуулсан бvтээгдэхvvн, материалын хэрэглээг хязгаарлах, улмаар зогсоох, тvvний хаягдал vлдэгдэлтэй дэлхий даяараа тэмцэж байгаа єнєє vед бид vндэсний хууль, тогтоомжоо улам боловсронгуй болгосноор бусад улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа улам бэхжvvлэн техник, технологийн мэдээлэл солилцох харилцаагаа улам єргєжvvлэн улмаар холбогдох асуудлаар олон талын хамтын ажиллагааг идэвхижvvлэхэд чухал нєлєєтэй юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хєтєлбєрийн газар нь Дэлхийн банкны сахvvгийн тусламжтайгаар “Химийн хорт бодисын эрх зvйн шинэчлэл” тєсєл хэрэгжvvлэн Улсын Их хурлаар 2006 онд “Химийн хорт ба аюултай бодисын тухай” Монгол улсын хуулийг шинэчлэн боловсруулан батлууллаа. Мєн химийн бодисын хэрэглээнд эрсдлийн vнэлгээ хийгэж байх заалтыг “Байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээний тухай” Монгол Улсын хуульд шинээр заалт оруулан батлуулсан болно.

Мєн, Недерландын итгэлцлийн сангийн тусламжтайгаар “Химийн хорт бодисын талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлvvлэх компанит ажил” тєслийг хэрэгжvvлэх химийн бодисын зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр сурталчилгааны ажил сургалт семинарыг єргєнєєр зохион байгууллаа. Эдгээр тєслийн хvрээнд vндэсний семинарын 2 ном, 20-40 минутын баримтат кино 5 тvvнчлэн 6 брошурыг хэвлvvлэн гаргалаа. Мєн Vлийн цагаан оготныг устгах нэрээр их хэмжээний химийн бодис бромадиолоныг онгоцоор цацаж хэрэглэж байсныг зогсоох зэрэг арга хэмжээг засгийн газарт тавьж шийдвэрлvvлсэн болно.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний явуулж буй vйл ажиллагаа

  • Монголын уул уурхайн хєгжилд баримталж буй бодлого нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд “Хариуцлагатай” байх зарчим баримтлах
  • Байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээний хуулийг шинэчлэн боловсруулж батлуулах арга хэмжээ авах
  • Бvс нутгийн экологийн тэнцлийг хадгалахад онцгой ач холбогдол бvхий газар нутаг (жишээлбэл гол мєрний урцсын 80-аас дээш хувийг бvрдvvлдэг газар нутаг) болон Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтыг явуулахгvй байх;
  • Улсын болоод орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгаас ашигт малтмал ашиглах зорилгоор газрыг чєлєєлєхгvй байх;
  • Ашигт малтмалын олборлох vйл ажиллагаанд химийн хорт бодисыг замбараагvй хэрэглэж байгааг зогсоох, ялангуяа мєнгєн усыг алт олборлох vйл ажиллагаанд хэрэглэхгvй болгох, цианидын зохистой хэрэглээг бvрдvvлэх арга хэмжээг Засгийн газарт тавьж шийдвэрлvvлэх.
  • Нийт арт иргэдэд химийн хорт ба аюултай бодисын зохистой хэрэглээний талаар сургалт сурталчилгааны ажлыг єргєнєєр явуулах зэрэг болно.