© WWF Mongolia/B. Gankhuyag

Монгол Дагуурын хээрийн экобvс нутаг

The Grassland Steppe of Eastern Mongolia, Daurian Steppe
Манай дэлхийн байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангахад хамгийн их ач холбогдол бvхий зайлшгvй хамгаалах 200 глобал эко-бvс нутгийг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF) тодорхойлон зарласан билээ. Энэ 200 глобал эко-бvс нутгийн хоёр нь болох Алтай-Соёны болон Дагуурын хээрийн эко-бvс нутгуудын зарим хэсэг манай Монгол оронд байдаг. Дагуурын хээрийн эко-бvс нь Орос, Хятад, Монгол улсын нутаг дэвсгэрийг дамнан орших ба энэ эко-бvс нутагт Дагуурын ойт хээрийн, Монгол Манжуурын хээрийн гэсэн 2 дэд бvс багтана.

Монголын нутаг дахь Дагуурын ойт хээр Хэнтийн нуруунаас зvvн тийш Онон, Балж голын савын нам уулархаг газраар тархах бєгєєд шинэс, нарс, хусан ой зєвхєн уулын ар хажуугаар ургаад зогсохгvй голын хєндий дагуух элсэн хєрстэй газраар дан нарсан ой нэлээд бий. Ойтой газраар ойн бараан хєрс тогтворждог бол уулын євєр хажуу, уулс хоорондын налуу хєндий, голын єндєр дэнжээр хар шороон хєрс голлож тархана. Тvvнчлэн ам хєндийн тєв хэсэг, харьцангуй нам газраар нугын ба нуга-намгийн хєрстэй. Энд ойн хил зах руугаа тэлж ойн ургамалшил хээр рvv тvрж ургах явдал цєєнгvй vзэгдэнэ. Монгол орны бусад нутгийг бодвол энд арай чийглэг, жилд дунджаар 350-450 мм хур тунадас унадаг онцлогтой. <дэлгэрэнгvй>