Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааныхан нарсны боргоцой 500 кг-ыг түүлээ

Posted on 13 April 2020

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид 2020 оны 3 дугаар сард нарсны боргоцой 500 кг-ыг түүж бэлтгэлээ. Энэ ажлыг хамгаалалтын захиргааны дэргэдэх мод үржүүлгийн газрыг өргөтгөх, ойжуулалт хийхэд шаардагдах тарьц суулгацыг үрээр тарьж ургуулах зорилгоор хийж байгаа юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид 2020 оны 3 дугаар сард нарсны боргоцой 500 кг-ыг түүж бэлтгэлээ. Энэ ажлыг хамгаалалтын захиргааны дэргэдэх мод үржүүлгийн газрыг өргөтгөх, ойжуулалт хийхэд шаардагдах тарьц суулгацыг үрээр тарьж ургуулах зорилгоор хийж байгаа юм. Мэргэжилтнүүдийн ярьснаар энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад үрийн болц гүйцсэн боргоцой бага ургасан байжээ. Түүсэн 500 кг боргоцойг Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын ойн ангийнхан цайруулж үр бэлтгэх юм байна.  
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хувьд “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяныг санаачилж, талуудтай хамтран 2017 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Аяны зорилго нь, Онон голын сав газрын ойг хамгаалах, байгальд ээлтэй ногоон бизнесийг дэмжих замаар нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлж ногоон хөгжлийн загвар бүс нутаг болгох явдал юм. Зохион байгуулагчдын ярьснаар  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 60 га газарт мод тарьсан бөгөөд ургалт сайн байна.  
Түүсэн 500 кг боргоцойг Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын ойн ангийнхан цайруулж үр бэлтгэх юм байна.
© ДБХС