Хүрэн баавгайг байгальд нь буцаан тавина

Posted on 03 April 2020

Баавгайн хөл, сарвуу эрүүл болж, тарга тэвээргэ хангалттай авч, байгальдаа бие дааж амьдрах чадвартай болсон тул авсан тул удахгүй байгальд нь буцаан тавихаар болжээ. Уг баавгайг асарч, тэжээж, хооллоход Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд идэвхи санаачилгатай ажилласан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон нутгийн иргэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “А” хэсгийн  нутгаас өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард өөрөө идэш тэжээлээ олж идэх боломжгүй, дөрвөн хөл нь хөлдсөн байдалтай хүрэн баавгай олдсон билээ. Тодруулбал, нутгийн малчин айлын хотонд хоёр настай баавгай орж ирсэн тухай мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж уг  амьтныг барьж авчирчээ. Баавгайг авчирсан даруйд хамгаалалтын захиргааны биологичид болон сумын малын эмч нар үзлэг хийхэд  түүний 4 хөлний савар хөлдөж хагарсан, цус гоожсон шархтай, тамир тэнхээ муутай туранхай байсан тул цаашид бие даан өвөлжих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасны дагуу хамгаалалтын захиргааны дэргэд дулаалсан байр бэлтгэж, өнөөдрийг хүртэлх хугацаанд тэжээж байна. Орчны бүсийн иргэдэд баавгайн талаарх цаг тухай үеийн мэдээ, мэдээллийг хүргэж, хоол хүнс хандивлах уриалгыг гаргаж, баавгайн хооллолт, зан төрх, эрүүл мэндийн ажиглалтыг өдөр бүр хийж ажиллажээ.
Баавгайн хөл, сарвуу эрүүл болж, тарга тэвээргэ хангалттай авч, байгальдаа бие дааж амьдрах чадвартай болсон тул  авсан тул  удахгүй байгальд нь буцаан тавихаар болжээ. Уг баавгайг асарч, тэжээж, хооллоход Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд идэвхи санаачилгатай ажилласан бөгөөд   Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон нутгийн иргэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Сонирхулахад, Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, орчны бүсийн нутагт 2019 онд хүрэн баавгай нийт 32 удаа биетээр ажиглагдсан бөгөөд суурьшлын бүсэд нэвтэрсэн 4 баавгайг хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид зориулалтын тор ашиглан барьж, хооллож, хүнээс зайдуу газарт байгальд нь буцаан тавьсан байна.
Баавгайн хөл, сарвуу эрүүл болж, тарга тэвээргэ хангалттай авч, байгальдаа бие дааж амьдрах чадвартай болсон тул авсан тул удахгүй байгальд нь буцаан тавихаар болжээ.
© ДБХС