1. Уул уурхайн асуудал

Монгол Улсын Засгийн газраас геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилvvдэд баримтлах чиглэл нь экспортын чиг баримжаатай vйлдвэрлэлийг дэмжин хєгжvvлэх, эдийн засгийн єсєлтийг 2004 онд 6 хувьд, 2010 онд 10 хувьд хvргэх зорилтыг хэрэгжvvлэхэд геологи, уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийг тогтвортой нэмэгдvvлэхэд чиглэж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газраас уул уурхайн салбараас тус улсад єнєєгийн байдлаар байгаль орчинд хамгийн их сєрєг нєлєєлєл vзvvлж буй алт олборлолтын асуудлыг чухалчлан энэ чиглэл дээр онцгой анхаарал хандуулах нь зvйтэй гэж vзэж байна.


2. Химийн хорт бодисын асуудал

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хорт бодисын хєтєлбєрийн гол асуудал бол химийн хортой бодисын хэрэглээнээс зайлсхийх улмаар устгах тvvнээс сэргийлэх асуудал юм.

Олон улсын худалдаанд зарим хортой химийн бодис, пестицидын талаар урьдчилан мэдээлж зєвшилцєх журмын тухай Роттердамын Конвенцийг 2003 онд, Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын Koнвенцийг 2004 онд хvчин тєгєлдєр болгосноор химийн аюултай бодис, тvvний хаягдлын талаархи олон улсын зохицуулалтыг баталгаажуулж, тvvнийг хэрэгжvvлэхийг дэмжиж ажиллах нь чухал юм.

Химийн хорт, аюултай бодис агуулсан бvтээгдэхvvн, материалын хэрэглээг хязгаарлах, улмаар зогсоох, тvvний хаягдал vлдэгдэлтэй дэлхий даяараа тэмцэж байгаа єнєє vед бид vндэсний хууль, тогтоомжоо улам боловсронгуй болгосноор бусад улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа улам бэхжvvлэн техник, технологийн мэдээлэл солилцох харилцаагаа улам єргєжvvлэн улмаар холбогдох асуудлаар олон талын хамтын ажиллагааг идэвхижvvлэхэд чухал нєлєєтэй юм.