Монгол улсын хэмжээнд сvvлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сvйрлийн ирмэгт ирээд байна.

Тухайлбал, 1980-иад онд 40,000 орчим аргаль хонь, 140,000 орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10,000 орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бєхєн 2005 онд 1500 орчим монгол бєхєнтэй гэсэн дvн гарсан. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад болох тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цєєрсєєр байна. Монгол улсын Засгийн газар 2005 онд ховор амьтны жагсаалтад тул загас, баавгай 2-ыг оруулсан явдал нь нэг талаас эдгээр зvйл амьтдыг хамгаалах статус єндєр болж байгаа боловч нєгєє талаас ан амьтад ховордсоор сvйрлийн ирмэгт байгааг илэрхийлж байгаа юм.

Ан амьтдыг сvйрлийн ирмэгт хvргэж байгаа нэг том хvчин зvйл бол ангийн гаралтай тvvхий эд, бvтээгдэхvvний зохисгvй буюу хууль бус худалдаа юм. Vvнийг ихэнх хvмvvс хулгайн ан ихэсээд ан амьтан цєєрч байна гэж ойлгодог нь єрєєсгєл талтай.

Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нєхцєл боломж бол ангийн гаралтай эд зvйл, тvvхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм.

Ан амьтны тvvхий эд зvйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгvй байна.