Дэлхийн цэнгэг усны єнєєгийн байдал ба Усан Цахилгаан Станцын далангийн асуудал

Голын гольдролыг хааж боон далан барих нь цэнгэг усны экосистемд ихээхэн нєлєєлдєг хэдий ч тvvний хэмжээ 1950 оноос хойш 7 дахин єсч 1970-аад оны vед оргилдоо хvрч єдєрт дэлхийн аль нэг хэсэгт 2-3 далан баригдаж байжээ (WCD, 2000). Ийнхvv усны асар их нєєц бvхий далан олныг барьж цахилгаан энерги, усан хангамж, зам харилцааны зэрэг олон асуудлыг тодорхой тvвшинд шийдвэрлэж тухайн улс орны хєгжил дэвшилд чухал vvрэг гvйцэтгэсэн нь мэдээж боловч далан барьснаас vvсэх сєрєг vр дагаварыг олон оронд мэдэрч эхэлсний улмаас сvvлийн жилvvдэд vvнд болгоомжтой хандах болжээ. Далангийн сєрєг vр дагаврыг ийнхvv дэлхий нийт ойлгож, олон хvндрэлтэй асуудалтай тулгарах болсны улмаас 1998 онд “Дэлхийн Далангийн Коммисс” (World Commission on Dams) олон улсын байгууллага vvссэн байна ( Интернет хаяг: http://www.dams.org ).

Дэлхийн хvн ам vсрэнгvй єсєж байгаатай уялдан цаашид байгалийн хязгаарлагдмал нєєц, баялагийг vр ашигтайгаар, тvvний тогтвортой нєхєн сэргээгдэх нєхцлийг ханган ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Ус ашиглалтын байдал, усны хомсдол болон биологийн тєрєл, зvйлvvдийн бууралт зэрэг нь єнєєгийн менежментийн арга хэлбэр цаашдын тогтвортой нєхцлийг хангаж чадахгvй болжээ гэдгийг харуулсаар байна.

Тиймээс, цаашдын усны хомсдол болон нийгмийн тогтвортой хєгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд экосистемийг хамгаалах зарчимд тулгуурласан урт хугацааны арга хэмжээ авч хэргэжvvлэхийг дэлхий нийт эрмэлзэж байна.

Нэмэлт мэдээллийг batnasan@wwf.mn хаягаар авч болно.

Монгол Улс усны хомсдолд ороход ойрхон байна.

2006-10-06. АРДЫН ЭРХ сонины сурвалжлагч Г.Нэргvй манай хєтєлбєрийн газраас усны чиглэлээр явуулж буй vйл ажиллагааг сурвалжлаад ийм гарчигтай мэдээ тус сонины 2006 оны 10-р сарын 5-ний єдpийн №192-т нийтлvvлснийг энд толилуулж байна.

- Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хєтєлбєрийн газраас гаргасан мэдээгээр дээрх аюул манай орныг арваадхан жилийн дараа нємрєнє. Ингэснээр Монголчууд хэрэглээний усаар гадаадаас харъяат болж, єєрсдєдєє нэг том бэрхшээл нэмэх нь.

Ер нь ч манай орон дэлхийд усны нєєцєєр тийм ч толгой цохидоггvй юм байна. Бид л єєрсдєє цээжээ дэлдэж баярхдаг болохоос биш... <дэлгэрэнгvй>