© WWF / Chris Martin BAHR

Ховор амьтны хамгаалал

Snow leopard (Uncia uncia).

Монгол улсын хэмжээнд сvvлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сvйрлийн ирмэгт ирээд байна.

Тухайлбал, 1980-иад онд 40,000 орчим аргал хонь, 140,000 орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10,000 орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бєхєн 2005 онд 1500 орчим монгол бєхєнтэй гэсэн дvн гарсан. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цєєрсєєр байна. Монгол улсын Засгийн газар 2005 онд ховор амьтны жагсаалтад тул загас, баавгай 2-ыг оруулсан явдал нь нэг талаас эдгээр зvйл амьтдыг хамгаалах статус єндєр болж байгаа боловч нєгєє талаас ан амьтад ховордсоор сvйрлийн ирмэгт байгааг илэрхийлж байгаа юм.

Ан амьтдыг сvйрлийн ирмэгт хvргэж байгаа нэг том хvчин зvйл бол ангийн гаралтай тvvхий эд, бvтээгдэхvvний зохисгvй буюу хууль бус худалдаа юм. Vvнийг ихэнх хvмvvс хулгайн ан ихэсээд ан амьтан цєєрч байна гэж ойлгодог нь єрєєсгєл талтай.

Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нєхцєл боломж бол ангийн гаралтай эд зvйл, тvvхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм.

Ан амьтны тvvхий эд зvйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгvй байна.
Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар ан амьтны тvvхий эд зvйлийн худалдааг хязгаарлах зорилгоор эрхзvйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлуудыг дэмжин ажиллаж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний явуулж буй vйл ажиллагаа

Ан амьтны тvvхий эд зvйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгvй байна.

Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар ан амьтны тvvхий эд зvйлийн худалдааг хязгаарлах зорилгоор эрхзvйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлуудыг дэмжин ажиллаж байна.

2009.02.13. Уулзалтанд урьж байна!
Тусгай зориулалтын агнуурын амьтдын нөөцийг зохистой ашиглах, хамгаалахтай холбогдсон асуудлуудыг тодорхойлон, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шийдвэрлэх саналыг нэгтгэн гаргалаа. Тус үр дүнг оролцогч талуудад танилцуулах уулзалт 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10.00 цагт Корпорет зочид буудлын хурлын танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 311659 утсаар болон info@wwf.mn хаягаар лавлана уу!
2009.02.10. Аргаль хонь тоолох арга зүй
Аргаль хонины тоо толгойг тогтоох арга зүйг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөл боловсруулан баталжээ. 2001 оны аргаль хонины тоо, нягтшилыг тогтооход тус арга зүйг ашигласан. Тоо нягтшилын судалгааг энэхүү арга зүйг үндэслэн хийхээр төлөвлөж байна. Холбогдох саналыг info@wwf.mn хаягаар ирүүлнэ үү.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АГНУУРЫН ЗОХИСТОЙ ХЭЛБЭРИЙГ БИЙ БОЛГОХ НЭГДСЭН САНАЛ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачлагаар тусгай зориулалтын агнуур тэр дундаа аргаль хонь, янгир ямааны тогтвортой ашиглалтыг бий болгоход нэн тэргүүнд шийдвэрлэх оновчтой асуудлыг оролцогч талуудтай хэлэлцэж тодорхойлон доорх дүгнэлтийг гаргалаа.  Аливаа асуудлыг нэг  доор цогцоор шийдвэрлэх нь цаг хугацаатай холбоотой байдаг тиймээс бид ажлын хэсгийн саналыг нэгдүгээрт өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд ямар зохицуулалтыг хийх боломжтой байна хоёрдугаарт цаашид хуулинд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байна вэ гэсэн 2 хувилбараар бүлэглэв. Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу. Саналыг үргэлжлүүлэн info@wwf.mn хаягаар байнга хүлээн авч байна.

"Тусгай зориулалтын агнуурын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудал"-ын талаарх талуудын саналд өгсөн албан бус үнэлгээ
2009.02.05.Тусгай зориулалтын агнуурын үйл ажиллагаанд оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт

Тусгай зориулалтын агнуурын амьтдын нөөцийг зохистой ашиглах, хамгаалахтай холбогдсон асуудлуудыг тодорхойлох, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шийдвэрлэх саналыг тодорхойлох зорилготой ажлын хэсгийг байгуулан сонирхогч, оролцогч талуудын саналыг info@wwf.mn хаягаар болон 1-р ажлын хэсгийн ахлагч C.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга H.Эрдэнэбат нар ( tourismasc@magicnet.mn )-ын хаягаар, 2-р ажлын хэсгийн ахлагч Х.Бадам, нарийн бичгийн дарга Г.Цогтжаргал нар ( g.tsogtjargal@gmail.com )-ын хаягаар 2009 оны 2-р сарын 8-ыг дуустал хүлээн авч байна.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг доорх хүснэгтээр танилцуулж байна

Ажлын хэсэг

Нэр

Байгуул-лага

Холбоо барих утас

 

 

Нэгдүгээр ажлын хэсэг

 

Хэлэлцэх сэдэв:

 

 

Тусгай зориулалтын агнуурын ховор амьтдын судалгаа, мониторинг, мэдээллийн сан

 

Тусгай зориулалтын агнуурын квотыг тогтоох

Ахлагч: С.Дамдинсүрэн

Амьтны эрх хамгаалах сан

88001414

99158085

Нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбат

МАЖХ дэд ерөнхийлөгч

99116964

327820

Гишүүн: Б.Лхагвасүрэн

ШУА-Биологийн хүрээлэн

99167922

453583

Гишүүн: Л.Амгалан

ШУА-Биологийн хүрээлэн

99967646

453088

Гишүүн: С.Шар

МУИС

99831902

Гишүүн: О.Доржраа

Ховор амьтан хамгаалах үндэсний комисс

99187224

362064

Гишүүн: Ц.Бямбахишиг

МАЖХ

91910348

Гишүүн: н.Галбадрах

МАЖХ

99115217

Гишүүн: Н.Цэрэнгочоо

Монголын анчдын нийгэмлэг

99728242

Гишүүн: А.Мөнхбаяр

Монголын иргэний зөвлөлийн тэргүүн

327781

Гишүүн: орон нутгийн төлөөлөл

 

 

Хоёрдугаар ажлын хэсэг

 

Хэлэлцэх сэдэв:

 

Агнуурын менежмент

 

Тусгай зориулалтын агнуурын амьтны зөвшөөрлийг хуваарьлах асуудал, агнуурын төлбөр, хураамжийн зарцуулалт

 

Ахлагч: Х.Бадам

ММАХ

99280055

Нарийн бичгийн дарга: Г.Цогтжаргал

ШУА-Биологийн хүрээлэн

88061276

453583

Гишүүн: Н.Батсайхан

МУИС

99181899

311659

Гишүүн: Н.Дашзэвэг

Иргэний зөвлөл

99191313

Гишүүн: Н.Батнасан

Алтай-Соён төсөл

88101899

Гишүүн: У.Буяндэлгэр

МАЖХ

99116457

Гишүүн: Р.Адьяа

Монголын анчдын нийгэмлэг

91110364

Гишүүн: Хурцгэрэл

Монголын мэргэжлийн анчдын холбоо

99738112

Гишүүн: Ш.Нэргүй

МАЖХ

99112402

Гишүүн: Ч.Бүүвэй

Амьтан асралт

99230951

634895

Гишүүн: орон нутгийн төлөөлөл

 

 

Тусгай зориулалтын агнуурын үйл ажиллагаанд оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран 2009 оны хоёрдугаар сарын 3-нд тус уулзалтыг зохион байгууллаа.

Тусгай зориулалттай агнуурын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн тус уулзалтад холбогдох байгууллагуудын нийт 100 орчим төлөөлөгч оролцлоо.

Энэхүү уулзалтыг зохион байгуулах болсон үндэслэл:

Манай улс 1967 оноос эхлэн гадаадын анчдад тусгай зориулалтаар ховор амьтдыг агнах, барих олзворын чиглэлийн аялалыг эрхэлжээ. Монгол улс тусгай зориулалтын ангийн олзвороос, ялангуяа угалз, тэх, шонхор шувуу ашигласнаас жил бүр улс, орон нутгийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг боловч тухайн амьтны бэлчээр нутагт учирж байгаа аюул дарамтыг бууруулах, судлан шинжлэх, нөөцийг тогтвортой байлгах  ажил хангалтгүй хийгдэж байна. Энэ нь тусгай зориулалтын агнууртай холбогдолтой одоогийн мөрдөж байгаа бодлогын үзэл баримтлал, тухайн зүйл амьтны нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглах зарчимтай нийцэхгүй байгаатай шууд холбоотой юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд орсон 2005 оны нэмэлт өөрчлөлтөөр байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөл тухайн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, үүнд амьтан, ургамал, ойн нөөцийг гэрээгээр зохистой эзэмших, ашиглах хуулийн орчин бүрдсэн боловч одоогоор агнуурын амьтдын нөөцийг зохистой ашиглах, хамгаалах эрхзүйн орчин хангалтгүй байна.     

Хэрэв ховор амьтдын тусгай зориулалтын агнуурын бодлого, үүнээс олж байгаа хөрөнгийн зарцуулалт нь энэ байдлаар цаашид үргэлжилбэл агнуурын ховор амьтдын нөөц улам бүр багасаж, улмаар уг амьтан устах аюул нүүрлэхэд хүрээд байна.  Ховор амьтдын тусгай зориулалтын агнуурын нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгахад зөвхөн агнууртай холбоотой асуудлыг шийдсэнээр энэ асуудал нааштайгаар эргэхгүй. Тиймээс тусгай зориулалтын ангийн нөөц, ан агнуурын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох цогц арга хэмжээ авах шаардлагатай байна.

Үүний тулд оролцогч талуудыг хамруулсан гурван үе шаттай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсний анхдугаар нь дээрх уулзалт юм.  Анхдугаар уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС, Спорт чиглэлийн агнуурын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгаль орчны төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөрийн газар, тусгай зөвшөөрлийн агнуур хийгддэг зарим аймгийн төлөөллүүд хүрэлцэн ирлээ.

Оролцогч бүх талуудыг хамруулан тусгай зориулалтын агнуурын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, судалгаа мониторинг, квот тогтоох, зөвшөөрлийг хуваарилах, агнуурын ховор амьтныг агнуулсан төлбөрийн орлого, хураамжийн хөрөнгийн зарцуулалт, нутгийн иргэдэд түшиглэсэн зэрлэг амьтны менежмент  гэсэн чиглэлээр цаашид нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэр гаргагчдад танилцуулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү уулзалтуудын дараагийн 

  1. 2009 оны 02 дугаар сарын  11-нд ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт. Хоёр дахь удаагийн уулзалтанд ажлын хэсэгт сонгогдсон хүмүүс оролцоно.
  2. 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсгийн үр дүнг шийдвэр гаргах түвшинд танилцуулах уулзалт.

Оролцогч талуудын саналыг доорх хаягаар байнга хүлээн авч байна

info@wwf.mn
APU 4 pieces copy.jpg
© APU 4 pieces copy.jpg © APU 4 pieces copy.jpg

Манай дэмжлэгтэйгээр хэрэгжvvлж буй "Хууль бус агнууртай тэмцэх Ирвэс шуурхай баг"-ийн сvлжээний товч танилцуулга