2009.03.05

"Увс нуурын ай савын УТХГ-уудын менежментийн төлөвлөгөөний шинэчилсэн хувилбарыг сайжруулах нь" сэдэвт хэлэлцэх уулзалтад урьж байна. Уулзалт 2009 оны 3-р сарын 6-нд Туушин зочид буудлын хурлын танхимд өглөөний 10 цагт эхэлнэ. /хөтөлбөр/
2009.03.01. Тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн ээлжит үнэлгээ

Биологийн төрөл зүйлийн конвенцийн Оролцогч талуудын 2004 оны ээлжит 7-р хуралдаанаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөр”-ийг баталсан билээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 2 жил тутам үнэлдэг. Энэхүү үнэлгээг Монгол улс хоёр дахь удаагаа хийгээд байна. Дэлгэрэнгүйг англи хэл дээр энд дарж үзнэ үү.

Тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн сэдэвт сургалт-семинар явагдлаа

Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын горимыг сайжруулах, үр ашигтай байлгах зорилгоор менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлдэг. Алтай Соёны экобүс нутгийн Монголын дахь хэсгийн Тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, туршлага солилцох, менежментийн төлөвлөгөөний хэргэжилтэнд учирч буй бэрхшээлээс гарах арга замыг хамтран тодорхойлох зорилгоор “Тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” сэдэвт сургалт-семинарыг 2008 оны 12 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгуулав.

Сургалт-семинарт Алтай Соёны экобүс нутагт орших 6 дархан цаазат газар, 10 байгалийн цогцолборт газар, 2 байгалийн нөөц газрыг хариуцсан 7 хамгаалалтын захиргааны 25 мэргэжилтэн, удирдлагын хүмүүс оролцлоо. Та энд дарж сургалт-семинарын тайлантай танилцана уу.

Сургалтын хөтөлбөрийн үндэслэл гаргалаа

Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын чадавхийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн үндэслэл гаргалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн Удирдлагын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн төрөл зүйлийн конвенцийн ТХГН-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын чадавхийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн үндэслэлийг гаргах зорилгоор холбогдох хууль, тогтоомж, ТХГН-ийн мэргэжилтэн байгаль хамгаалагчдын ажлын байрны тодорхойлолт, байгаль орчны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын хөтөлбөрийг харьцуулан судаллаа. “ТХГН-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах хөтөлбөрийн үндэслэл гаргах үйл ажиллагааны тайлан”-тай танилцахыг хүсвэл энд дарна уу.