© WWF / Anton VORAUER

Усны экосистем хамгаалал

Site of the planned Durgon hydropower plant dam on Chono-Kharaikh River, connecting Lake Har (or Khar) and Lake Har (or Khar) Us. Hovd (or Khovd) Province, Mongolia.

Монгол орны усны асуудал

Манай орны усны экосистемийг хямралд хvргэж болзошгvй нєлєєлєл улам бvр ихэссээр байгаа бєгєєд энэхvv нєлєєлєлийг тодорхойлон, улмаар тvvнийг vvсгэж буй шалтгааныг олж шийдвэрлэх арга замыг хайх нь хvч, хєрєнгє шаардсан хvндрэлтэй асуудал хэвээр байсаар байна.

Усны экосистемийг хямралд хvргэж болзошгvй нєлєєлєлvvд нь єєр хоорондоо хамаарал бvхий олон хvчин зvйлсээс хамаарч байна. Эдгээрийн дотроос:

  1. Усны хомсдол,
  2. Усны бохирдол,
  3. Усны амьтан, ургамлын нєєцийн багасалт,
  4. Голын гольдролд далан, хаалт барьснаас болж амьтны шилжилт хєдєлгєєн хязгаарлагдах байдал,
  5. Усны нєєцийн удирдлага, зохион байгуулалтын бодлого болон хvчин чадал сул зэргийг бид чухалчлан авч vзэж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний явуулж буй vйл ажиллагаа

Тус Хєтєлбєрийн газрын “2005-2010 онд хэрэгжvvлэх байгаль хамгаалах хєтєлбєр”-ийн дагуу, дэлхийн "200 экобvс" нутагт багтдаг Алтай-Соён болон Дагуурын хээр талын экобvс нутгийн усны экосистемийг хамгаалах чиглэлээр дараах асуудалд анхаарлаа хандуулж байна. Vvнд:

  • Усны нєєц ашиглахтай холбогдол бvхий эдийн засгийн аливаа vйл ажиллагаанд “Байгаль орчны нєлєєлєх байдлын нарийвчилсан vнэлгээ” хийлгэхэд орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжvvлэх, улмаар энэ асуудлыг олон нийтэд нээлттэй, ил тод байлгахад анхаарах
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн сvлжээг єргєтгєх, менежментийг нь сайжруулах болон “Биологийн олон янз байдлын олон улсын конвенц”-ийн дагуу Монгол улсын хvлээсэн vvргийг хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх
  • Монгол улсын тогтвортой хєгжлийн зорилтыг хангахын тулд “Хариуцлагатай уул уурхай”-н бодлогыг хэрэгжvvлэхэд тууштай хамтран ажиллах
  • Усны нєєцийн тогвортой хэрэглээг хангахын тулд “Сав газрын нэгдсэн менежмент”-ийн бодлогыг хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлж тодорхой бvс нутагт “Сав газрын зєвлєл” байгуулах, “Голын сав газрын менежментийн тєлєвлєгєє” боловсруулах замаар vлгэр жишээч тєсєл хэрэгжvvлэх зэрэг болно.