© WWF Mongolia
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж байгаа “Цоохор ирвэсэнд ээлтэй нутаг” төслийн хүрээнд Ховд аймагт оны 11-р сарын 25-29-ний өдрүүдэд ТХБ-ын хоёр дахь удаагийн сургалт зохион байгуулагдлаа.
Монгол улсын боловсролын шинэчлэл, 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах үйл ажиллагааны хүрээнд шинээр хөндөгдөж байгаа асуудлуудын нэг болох ТХБ-ын үзэл санааг сургалтын хөтөлбөрүүдэд тусгах явдал юм. ТХБ-ыг бие даасан хичээлээр биш дунд сургуулийн бүх хичээлийн хөтөлбөрт үзэл санааг нь шингээж, суулгах ажлыг дэлхийн түвшинд баримталж байгаа билээ.
Энэхүү хоёр дахь удаагийн сургалтаар өмнөх сургалтын хүрээнд хийгдсэн хичээлүүдийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, сургагч багшийн гаргасан зөвлөмжийн дагуу хөтөлбөрүүдийг сайжрууллаа. Мөн ТХБ-ыг эзэмшүүлэхэд талуудын эрх ашиг, сонирхолыг харгалзан үзэхийн ач холбогдол, онцлогийг хэлэлцэн ТХБ-ын асуудлыг бага ангийн хичээлийн хөтөлбөртэй хэрхэн уялдуулах боломж байгааг Алим сэдвийн жишээн дээр тайлбарлав.
Энэ удаагийн сургалтын онцлог нь хүүхдийн жижиг бизнес эрхлэх боломж, энэ талаар сурагчдын гаргаж буй санал санаачлага, эдгээртэй холбоотой багш нарын санал зэрэг агуулгыг хамран багаар хийж гүйцэтгэх дасгал ажил, харилцан санал солилцох болон бусад сургалтын заах аргуудыг ашиглан явууллаа.
Дараагийн буюу гурав дахь удаагийн сургалтын ирэх оны 2 дугаар сард явуулахаар төлөвлөж байна. Товч тайлан үзэхийг хүсвэл та энд дарна уу.
Монгол орны байгаль, экологыг хадгалан хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна.
Єнєєдєр байгаль эх дэлхийгээ хамгаалах асуудал нь эдийн засаг, нийгмийн асуудлуудтай холбоотой бєгєєд байгалийн баялгийг ашиглах, хvрээлэн буй орчны талаархи асуудлыг тэнцвэржvvлэх хэрэгцээ шаардлагыг хvмvvст ойлгуулах нь чухал болоод байна.
НVБ- ийн Тогтвортой хєгжлийн боловсролын (2005-2014) 10 жилийн хєтєлбєрийн зорилго нь єнєєгийн болон ирээдvй хойч vеийнхнийхээ амьдралын тvвшинг байнга сайжруулж, газар шороо, эх дэлхийгээ хайрлан хvндэтгэж байх явдал юм гэж заасан байна.
Гэтэл, хvмvvс байгалийн нєєц баялагийг зvй бусаар ашиглаж, байгальд сєрєг нєлєє, ул мєрєє vлдээсээр байна. Тухайлбал,
- байгалийн баялаг, ан амьтад, ургамал мод, цэнгэг усны хэт ашиглалт;
- гол усны ширгэлт;
- бэлчээрийн талхдалт;
- агаарын бохирдолт болон химийн хорт бодисын нєлєє,
- хог хаягдлын асуудал;
- уул уурхайн баялгийн зvй бус олборлолт гэх мэт асуудлууд хурцаар тавигдаж байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний явуулж буй vйл ажиллагаа

Сvvлийн 3 жилд тус хєтєлбєрийн газраас Шведийн олон улсын хєгжлийн хамтын ажиллагааны агентлаг (SIDA)-ийн санхvvжилтээр “Хєдєєгийн хєгжил ба байгаль орчны боловсрол” тєсєл хэрэгжvvлсний vр дvнд байгаль орчны боловсролыг тvгээн дэлгэрvvлэх зорилго бvхий 130 гаруй сургагч багш нарыг бvх аймгуудад болон Алтай-Соёны экобvс нутгийн зарим сургуулиудад бэлтгээд байна.