© © WWF Mongolia / Delgermaa Armaa

2007 оны мэдээ

PoWPA's conference 15-16.Nov.2007

Монгол дахь байгаль хамгааллын салбарт хүчин зүтгэдэг байгууллагууд ТХГН-ийн төлөө хуран чууллаа

PoWPA Workshop, Nov. 2007 © WWF
Сүүлийн үед хүний буруутай үйл ажиллагаанаас болж дэлхий ертөнцөд асар олон аюул занал нүүрлээд байна. 1992 онд Рио Де Жанейро хотноо Дэлхийн дээд хэмжээний уулзалт болж, энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх нь чухал хэмээн бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ уулзалтаар Биологийн төрөл зүйлийн Конвенцийг баталж, дараа жилээс нь хэрэгжүүлж эхэлсэн юм.

Конвенци нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн нөөц баялгаас олсон ашиг орлогыг шударга тэнцүү хуваарилах, байгалийн нөөцийг тогтвортой хадгалж хамгаалах явдлыг үндсэн гол зорилгоо гэж тодорхойлсон байдаг. Конвенцэд нэгдэгч улс орнууд өөр өөрийн газар нутагтаа биологийн төрөл зүйлийг зохистой ашиглах талаар үүрэг амлалт авдаг. Монгол Улс энэ Конвенцэд 1993 онд нэгдэн орсноосоо хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

БТЗ-ийн Конвенцийн оролцогч талуудын хуралдаан хоёр жил тутам болдог бөгөөд 2004 оны ээлжит хуралдаанаараа “Тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөр” (ТХГН-ийн хөтөлбөр)-ийг баталсан юм.

Тус хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг дэмжигч талуудын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 15-16-нд болж өнгөрлөө

Монгол Улсын Байгаль орчны яам, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ) хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээг нээж Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар үг хэлэхдээ 2010 он гэхэд Монгол Улс биологийн төрөл зүйлийн хомсдлыг бууруулах талаар бодитой ажил хийсэн байна гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.

Мөн БТЗ-ийн Конвенцийн Гүйцэтгэх захирал Др. Ахмед Жоглаф тус уулзалтад илгээлт ирүүлж, уг арга хэмжээг зохион байгуулагчдад баяр хүргэлээ. Тэрбээр илгээлтдээ “Бид Монголд болж байгаа энэхүү уулзалт үр шимээ өгнө гэдэгт бат итгэлтэй байгаа бөгөөд бусад орнууд ч үүнээс үлгэр дууриал авч энэ мэт зөвлөлдөх уулзалтыг бүс нутгийн болон өөрийн улс орны хэмжээнд зохион байгуулна гэдэгт найдаж байна” гэж тэрээр онцлон тэмдэглэлээ.

Монголын тусгай хамгаалалттай газрын хэмжээ 1957 оноос хойш аажмаар байнга өссөөр байгаа ч байж болох хэмжээндээ хүрч чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь 1994-1996 онуудад хайгуулын тусгай лицензийг хавтгайруулан олгосон явдал аж. Санхүүжилтийн тухайд мөн л алгуур нэмэгдэж байгаа ч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна. ТХГН-ийн 1 хавтгай дөрвөлжин километрт оногдох зардлын дэлхийн дундаж 893 ам. доллар байна. Энэ үзүүлэлт Австралид 1335, Хятадад 52.7 ам. доллар байгаа бол Монголд ердөө 7 доллар гэхээр ямархуу байгаа нь ойлгомжтой. ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын унаа, холбоо, тоног төхөөрөмжийн хангалт ч байх ёстой хэмжээнээсээ хол доогуур байгаа аж.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд ТХГНХ-ийг Монгол Улсын хэмжээнд илүү үр ашигтайгаар, бусад асуудлуудтай уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэхийн тулд эн тэргүүнд ямар асуудлыг анхаарч, санхүүжилтийг хэрхэн шийдэж, ямар хугацаанд юуг хэн хариуцан хийвэл зохистойг тодорхойлохоор тал бүрээс нь нягтлан хэлэлцсэн юм.

Иймээс энэхүү зөвлөлдөх уулзалт Монгол дахь ТХГН-ийн асуудлыг цогцоор нь оновчтой шийдвэрлэх талаар түлхэц өгсөн, бусад улс орнууд, бүс нутгийн хэмжээнд үлгэр дууриал болохуйц үр өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж дүгнэх бүрэн боломжтой.

Мөн энд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ), НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Шинэ Зеландын байгалийн хүрээлэн, Хүн төвтэй байгаль хамгаалал (IPECON), Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Хустайн байгалийн цогцолбор газар, Дэлхийн банк (WB), АНУ-ын байгаль хамгааллын төрийн бус байгууллага TNC зэрэг байгууллагууд тус тусын үйл ажиллагааныхаа чиглэлээр илтгэл тавьсан юм.


Хуулийг “гууль” болгохын эсрэг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хийсэн ажлаас

TV live broadcasting of Discussion on Mining and Anticorruption Law Implementation © WWF
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Хүний эрх, хөгжил” төвтэй хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Ашигт малтмалын болон Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтэд олон нийтийн мониторинг хийх” төслийг бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн билээ.

Ашигт малтмал, авлига гэсэн хоёр ойлголт тун ойрхон сонсогдох болсон энэ цаг үед нүдээ олсон ажил болжээ гэх магтаалын үгийг дагуулсан энэ төслийн үр дүнг хэдийнэ сонссон холбогдох байгууллагууд анхаарлаасаа холдуулахгүй гэдэгт итгэлтэй байна. Хэдийнэ сонссон гэхийн учир нь: Өнгөрөгч 10-р сарын 25-нд болсон тус төслийн хүрээнд “Ашигт малтмалын болон Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт орон нутагт” хэлэлцүүлэг болсон бөгөөд удаах өдөр нь 25-р Суваг ТВ-ээр нээлттэй хэлэлцүүлэг ч өрнөсөн... дэлгэрэнгүй
 © WWF Mongolia

2007-02-09. "Уул уурхайн vйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо" сэдэвт сургалт -семинар боллоо


Азийн Хєгжлийн Банкны санхvvгийн тусламжтайгаар хэрэгжvvлж буй "Монголын уул уурхайн салбар дахь авилгалын асуудалд олон нийтийн хяналт-шинжилгээ" сэдэвт тєслийн хvрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь Хєтєлбєрийн газар, "Хvний эрх ба хєгжил тєв", "Хєвсгєл далайн эзэд", "Онон-Улз" болон "Иргэний боловсрол тєв" зэрэг тєрийн бус байгуулагатай хамтран "Уул уурхайн vйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо" сэдэвт сургалт -семинарыг 2007 оны 2 дугаар сарын 4-8 ны єдрvvдэд Улаанбаатар хотод зохион явууллаа.
<дэлгэрэнгvй >

_____________________________

Chono-Kharaikh River, Mongolia. © WWF / Anton VORAUER

2007-02-07. “Дєргєний УЦС” тєслийн Байгаль орчинд нєлєєллєх байдлын нарийвчилсан vнэлгээний зєвлємжийг хэрэгжvvлэх арга зам” сэдэвт уулзалт боллоо.

Єнєєгийн байдлаар “Дєргєний УЦС” тєслийн Байгаль орчинд нєлєєллєх байдлын нарийвчилсан vнэлгээний зєвлємж болон менежментийн тєлєвлєгєєнд заагдсан ажлуудаас хэрэгжиж байгаа нь цєєн, зарим ажлууд нь огт хэрэгжиж эхлээгvй, хэрэгжvvлэх санхvvгийн эх vvсвэргvй байсаар байна. <дэлгэрэнгvй >

Дєргєний УЦС" тєслийн тєслийн талаар манай баримталж буй байр суурь, 2007-02-07.

Нэмэлт мэдээллийг batnasan@wwf.mn  хаягаар авч болно. Утас: 311659


2007-02-05. Манай хєтєлбєрийн газрын ажилтнууд Хэнтий аймгийн Дадал сумын Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын тєлєєлєгчидтэй уулзалт хийв. <дэлгэрэнгvй >


2007-02-01. Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар Олон улсын хандивлагч нарын уулзалт болж мэдэгдэл гаргалаа. Дэлгэрvvлэн англи хэлээр vзнэ vv.

World Environment Day Celebration event, 5 June 2007, Ulaanbaatar, Mongolia © Sanjmyatav D, WWF Mongolia

2007. 06.05. Улаанбаатар. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар Монгол улсын Байгаль Орчны Яамны БАТЛАМЖ гардан авлаа.

Монголын байгаль орчны салбарт оруулсан хувь нэмрийг нь єндєр vнэлж 2007 оны 6 сарын 5ны Дэлхийн байгаль орчны єдєр Байгаль орчны яам хамтран ажиллагч 2 байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар болон НVБ-ын Хєгжлийн Хєтєлбєрт єєрийн БАТЛАМЖИЙГ гардууллаа.

Дэлхийн байгаль орчны єдєрт зориулсан ажил vйлсийн нэг хэсэг болох “НЭГ САРЫН ХАМТАРСАН АЯН”-ыг 5-р сарын 1-нээс 6-р сарын 5-ныг хvртэл Байгаль орчны яам, НVБХХ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар, Монголын Тул сан, Зууны Мэдээ Сонин, Зэрлэг ан амьтныг хамгаалах нийгэмлэг, Нийслэлийн Захирагчийн Алба хамтран “Аврал эрсэн байгалиа хамгаалцгаая!” уриан дор єрнvvлсэн билээ.

Сарын аяны хугацаанд биологийн тєрєл зvйлийг хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, байгаль, ан амьтан хамгаалах, байгалийн нєєцийг зvй зохистой ашиглахыг хvvхэд залуучууд, орон нутгийн нєхєрлєл, иргэдэд уриалан тэдгээрийн идэвх санаачлагыг єрнvvлэх зорилго тавьж ажиллаа.

______________________________

Энэ жилийн Дэлхийн байгаль орчны єдрийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хєтєлбєрийн газар Байгаль орчны яамтай хамтран тэмдэглэж байна.

Энэ vйл ажиллагаа 4 сарын ємнє буюу 2007 оны 2 сарын 5 нд МУИС-ийн Экологи Эрдэм клуб, UBS телевиз болон Монголын Радиогийн залуучуудад зориулсан “Боломж” хєтєлбєр зэрэг байгууллагуудтай тvншилснээр эхэлсэн юм.

Тухайлбал, залуучуудад байгаль орчны сvvлийн vеийн шинэ мэдээллийг хvргэдэг нийт 16 тогтмол нэвтрvvлгийг бэлтгэн явуулж, байгальд ээлтэй олон олон vйлсэд залуусыг уриаллаа.

Дэлхийн байгаль орчны єдрийн энэ жилийн олон нийтийг хамарсан vйл ажиллагааг Улсын Драмын Театрын ємнєх талбайд 6 сарын 2-нд зохион байгуулсан билээ. Байгалиа дээдлэх энэ єдєрлєгєєр хvvхэд залуус, насанд хvрэгчдэд зориулсан олон сонирхолтой, хєгжилтэй уралдаанууд болж єнгєрлєє. Хойд туйлын мєс хайлснаар туйлын ан амьтдын хувьд болон эх газрын Монгол орны маань хувьд ямар хор уршигтай болохыг хvмvvст таниулж мэдvvлэх гол зорилготой энэ vйл явдалд хvvхэд багачууд єргєнєєр оролцлоо.

Тухайлбал: “Хог биш хог” хэмээх уралдаанаар хvvхдvvд эцэг эхтэйгээ хог хаягдлыг ашиглан янз бvрийн бvтээл хийж єрсєлдєн шагнал гардацгаасан юм.
Мєнхvv єдєрлєг нь дэлхийн уур амьсгалын єєрчлєлтийг зогсооход хvн бvр єртєг багатай боловч энгийн жирийн ямар аргыг хэрэглэн, эрчим хvч болон усны хэрэглээг хэмнэж болох талаарх мэдээллийг олон нийтэд хамгийн дєт замаар хvргэх гол зорилготой байлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь
хєтєлбєрийн газар Аэро Монголиатай хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар агаарын тээврийн тэргvvлэгч компани болох “Аэро Монголиа”-тай хамтран ажиллаж эхэллээ. Монгол орны бvх аймаг руу орон нутгийн, гадаадын дєрвєн улсруу олон улсын нислэг хийдэг тус компани Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газрын тогтмол хэвлэл болон гарын авлагыг онгоцны vйлчлvvлэгч нартаа толилуулахаас гадна тасалбарынхаа тугтуйн дээр сурталчилгааг нь хэвлэх зэргээр дэмжиж ажиллах юм.

Орон нутгийн нислэгийн зах зээлийн 95%-ийг эзэлсэн энэхvv компани “нэг цэгийн vйлчилгээ” буюу интернетээр тасалбарын захиалга авах, хvргэж єгч vйлчлэхээс гадна агаарын тээврээр ачаа зєєвєрлєх vйлчилгээг ч эрхэлж байна.

Олон улсын нэр хvндтэй шагнал болох “Бизнесийн зэрэглэлийн Алтан од”-ыг 2006 онд Парис хотноо хvлээн авсан Аэро Монголиа компани хvрээлэн буй орчинд ээлтэй, нийгмийн эрх ашгийг эрхэмлэсэн vйл ажиллагаагаараа дэлхийн жишигт хєл нийлvvлэхээр зорьж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар нь мєн “Номин Холдинг” компани, Голомт Банк зэрэг байгууллагуудтай тvншлэн ажиллаж байна.