© Elbegzaya B., WWF Mongolia

2006-12-26. "Миний Сонголт - Гялгар уутгvй цэвэр орчин"

Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь Хєтєлбєрийн газрын санаачилгаар Гялгар уутны хэрэглээг багасгах 7 хоногийн хєтєлбєрийг Номин Холдинг групптэй хамтран Номингийн 2 салбарт, тухайлбал, Улсын их дэлгvvрийн супермаркет болон 3, 4-р хороололд байрлах Номин плаза дэлгvvрийн супермаркетад энэ сарын 25 наас 31 хvртэл зохион байгуулж байна. Уг vйл ажиллагааг 2006 оны 12 сарын 25-ны єдрийн 15 цагт Улсын их дэлгvvр дэхь Номингийн супермаркет -д нээлээ.

2006-11-20. "Хариуцлагатай уул уурхай ба хорт бодисын зохистой хэрэглээ" сэдэвт бvсийн семинар зохион байгууллаа

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар нь УИХ-ын Байгаль орчин, хvнс, хєдєє аж ахуйн байнгын хороо, Байгаль орчны яамтай хамтран "Хариуцлагатай уул уурхай ба хорт бодисын зохистой хэрэглээ" сэдэвт бvсийн семинарыг 2006 оны 11 дvгээр сарын 18-ны єдєр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгууллаа. <дэлгэрэнгvй >

2006-11-15. Бєхєнг хулгайгаар хєнєєдєг бvлэг анчдыг илрvvлэв.

2006 оны 11 дvгээр сарын 15-ны єдєр Ховд аймгийн Чандмань сумын иргэн Гончиг овогтой Алтангэрэлийн ЗИЛ-130 маркийн УБМ 92-39 дугаартай машины запас дугуйнд монгол бєхєнгийн 54 хос буюу 108 ширхэг эвэр хууль бусаар нууж авч явсныг илэрvvллээ. <дэлгэрэнгvй >



2006-10-18. Манай байгууллагын Нээлттэй Єдєрлєг болов.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар єєрийн оффис дээр Хэвлэл мэдээллийхэнд зориулсан Байгууллагын Нээлттэй єдєрлєгийг 2006 оны 10 сарын 18-ны єдєр зохион байгууллаа. Нээлттэй єдєрлєгт Єдрийн сонин, Ардын эрх, Новости Монголий, Монгол Мессенжер зэрэг сонин, МОНЦАМЭ агентлаг, Монголын Радиогийн Хурд агентлаг болон Байгаль орчны баримтат киноны студи зэрэг хэвлэл мэдээллийн тєлєєлєгчид сэтгvvлчид цугларан тус газрын бvтэц зохион байгуулалттай танилцан 2005-2010 онд хэрэгжvvлж буй Байгаль хамгааллын шинэчилсэн хєтєлбєртэй нарийвчлан танилцлаа. Сэтгvvлчдийн хувьд манай байгуулалгатай цаашид тогтмол байнгын хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн тєсєл хэрэгжvvлж буй газруудаар явуулж танилцуулах аяллыг зохион байгуулах боломжтой эсэхийг асууж байлаа. Хєтєлбєрийн газрын ажилтнууд болон сэтгvvлчдийн хувьд энэ нь цаашид байнга хамтран ажиллах боломжийг нээж єгсний дээр байгаль орчны тулгамдсан асуудлаар олон нийтэд бодит мэдээлэл хvргэхэд тустай алхам боллоо гэж vзлээ.



2006-10-16. Уралдаан зарлаж байна.

БСШУЯ, БОЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар хамтран бvх аймаг, нийслэлийн Боловсрол Соёлын Газруудын хооронд "Байгаль орчны боловсрол ба Тогтвортой хєгжил" cургалт зохион байгуулах уралдаан зарлаж байна. <дэлгэрэнгvй >



2006-10-12. ЦЭНГЭГ УСНЫ НЄЄЦ, ТVVНИЙ ХЭРЭГЛЭЭ БА ХОМСДОЛ. Н.Батнасан, Усзvйч

Уур амьсгалын єєрчлєлтийн судалгааны дvнгээс vзвэл (Л.Нацагдорж, П.Батима, 2002), хvний vйл ажиллагааны нєлєєлєл болон уур амьсгалын хувьсалт, єєрчлєлтийн хам нєлєєгєєр сvvлийн 40-50 жилд Монгол орны байгаль орчинд мэдэгдэхvйц єєрчлєлт гарч энэ нь цєлжилт, хєрсний элэгдэл идэвхжих, усны нєєц, биологийн элдэв тєрєл, зvйл хомсдох зэргээр илэрч байна. Нийт нутгийн хэмжээгээр гол мєрний нийлбэр урсац 1990-ээд оны дунд vеээс буурсаар 2000 онд хамгийн бага хэмжээндээ хvрчээ. Єндєр уулын мєнх цас, мєсний талбай 1946-1952 оны vеэс 1990-ээд он хvртэл 6 хувь орчмоор буурч, мєнх цас мєсний хайлалт єнєєг хvртэл vргэлжилж байна. Хэрэв цаашид уур амьсгал vргэлжлэн дулаарч, єндєр уулын мєнх цас мєс хайлж дуусвал яах вэ? <дэлгэрэнгvй >



2006-10-06. Монгол Улс усны хомсдолд ороход ойрхон байна.

АРДЫН ЭРХ сонины сурвалжлагч Г.Нэргvй манай хєтєлбєрийн газраас усны чиглэлээр явуулж буй vйл ажиллагааг сурвалжлаад ийм гарчигтай мэдээ тус сонины 2006 оны 10-р сарын 5-ний єдpийн №192-т нийтлvvлснийг энд толилуулж байна.

- Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хєтєлбєрийн газраас гаргасан мэдээгээр дээрх аюул манай орныг арваадхан жилийн дараа нємрєнє. Ингэснээр Монголчууд хэрэглээний усаар гадаадаас харъяат болж, єєрсдєдєє нэг том бэрхшээл нэмэх нь.

Ер нь ч манай орон дэлхийд усны нєєцєєр тийм ч толгой цохидоггvй юм байна. Бид л єєрсдєє цээжээ дэлдэж баярхдаг болохоос биш... <дэлгэрэнгvй>


2006-10-05. Ус бол амьдрал

Европын Холбооны Усны тухай Ерєнхий Хуулийн vзэл баримтлалын тухай товч танилцуулгыг "Ус бол амьдрал" хэмээх гарчигтайгаар нугалмал байдлаар хэвлvvлснийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь Хєтєлбєрийн газраас эрхлэн монгол хэлээр орчуулан тvгээж байна.

Мєн энэхvv танилцуулгын дэлгэрэнгvй хувилбарыг "Харилцан суралцья!" гэсэн нэрээр хэвлvvлсэн болно.

Эдгээр материалуудыг манай хєтєлбєрийн газраас авч болохоос гадна нэмэлт мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.europa.eu.int/comm/environment/water/  
E-mail: env-water@cec.eu.int  


Усны чиглэлээр манай хєтєлбєрийн газраас хэвлvvлсэн бусад ном, бvтээлийг эндээс vзэж болно.



2006-09-29. ХУЛГАР ШАРЫГ ХОВОР АМЬТНЫ ЖАГСААЛТАД ОРУУЛАГЧДЫН МЄРЄЄР

Хууль бус агнууртай тэмцэх Ирвэс-1, Ирвэс-3 шуурхай багийн бvрэлдэхvvн Монгол улсын Амьтны аймгийн тухай хууль, Байгаль орчны сайдын 2005 оны 1-р сарын 6- ны єдрийн №01 тоот тушаалын хэрэгжилтэнд хяналт тавих, тарваганы хууль бус агнуурын зєрчлийг бууруулах, таслан зогсоох зорилгоор Увс, Ховд аймагт 2006 оны 8 дугаар сарын 4-нєєс 9 дvгээр сарын 8 хvртэл хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийлээ. <дэлгэрэнгvй>



2006-09-26. "Ирвэс- уулын эзэн" сэдвээр зохиогдсон олон улсын хvvхдийн гар зургийн уралдааны эхний дvн гарлаа.

7000 хvvхэд оролцсон энэхvv уралдааныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Орос дахь салбарын Алтай Саяны хєтєлбєрєєс зарласан ба анхны шалгаруулалтаар ОХУ-ны Алтайн хязгаар, Казакстан, Хакаси, Красноярск муж, Улаангом хотын Цогцолбор Сургуулийн 9-р ангийн 12-р бvлгийн сурагч Цэнд овогтой Наранболд нарын 5 сурагчийн зураг шалгарлаа. Эдгээр хvvхдvvдэд ойрын vед Уралдааны Ялагч-ийн шагнал болох дижитал зургийн аппарат, диплом зэргийг гардуулах болно.

Нийт шалгарсан 50 шилдэг бvтээлээр Зурагт хуудас хэвлvvлж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Алтай Саяны хєтєлбєрийн Шинэ оны бэлэг болгон тараах юм.

Энэ талаар холбогдох дэлгэрэнгvй мэдээллийг
http://www.wwf.ru/resources/news/article/2577  сайтаас vзнэ vv.



2006-05-11. "Химийн хорт ба аюултай бодисын эрсдэлийн vнэлгээ" сэдэвт сургалт-семинар зохион байгуулав.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар нь Нидерландын Засгийн газрын Дэлхийн банкны дэргэд байгуулсан Итгэлийн сангийн санхvvжилтээр БОЯ-тай хамтран хэрэгжvvлж буй Байгаль орчны менежментийн чадавхийг Vндэсний болон орон нутгийн тvвшинд сайжруулах нь тєслийн хvрээнд "Байгаль орчны vнэлгээ эрхлэгчдийн холбоо" ТББ-тай хамтран "Химийн хорт ба аюултай бодисын эрсдэлийн vнэлгээ" сэдэвт сургалт-семинарыг 2006 оны 5 дугаар сарын 11, 12-ны єдрvvдэд "Баянгол" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. <дэлгэрэнгvй>


2006-05-10. Зайнд ямар хортой бодис агуулагддаг вэ?

Бидний гарт ойрхон, єдєр тутам байнга хэрэглэдэг зай тэжээлийг буруу ашиглах нь ямар хортой болохыг та мэдэх vv?

Зай нь найрлагандаа мєнгєн ус, хар тугалга, идэмхий натри, аммоны хvчил, хvхрийн хvчил, идэмхий кали, лити, калийн перманганат, цайр, кадмий зэрэг хортой, аюултай нэгдлvvдийг агуулдаг тул хvний эрvvл мэндэд сєрєг нєлєє vзvvлдэг.

Иймд химийн гаралтай бvтээгдэхvvнтэй болгоомжтой харьцахыг Та бvхэнд анхааруулж байна.


2006-04-15. Чарльз Ж. Кребсийн "ЭКОЛОГИ: Тархалт ба элбэгшлийн сорилын судалгаа" нэртэй шинэ ном хэвлэгдэн гарчээ

Энэ ном нь Монгол хэлээр экологийн чиглэлээр хэвлэгдэн гарч буй магадгvй анхны томоохон суурь бvтээл ажээ. <дэлгэрэнгvй>



2006-04-10. "Ашигт малтмалын хууль дахь байгаль орчны асуудал" сэдвээр хэлэлцvvлэг боллоо

УИХ-ын Байгаль орчин, хvнс хєдєє аж ахуйн байнгын хороо, Байгаль орчны яам, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєлбєрийн газар хамтран "Ашигт малтмалын хууль дахь байгаль орчны асуудал" сэдэвт хэлэлцvvлгийг 2006 оны 4-р сарын 10-ны єдєр зохион байгууллаа. <дэлгэрэнгvй>

Энэ талаар "The Mongol Messenger" сонинд (2006-04-19) гарсан мэдээ унших, www.mongolmessenger.mn  

2006-04-07. Ховд аймгийн тєвд "Нэг-єрх Нэг- бvтээгдэхvvн" сэдэвт vзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Малын тvvхий эд, байгалийн нєєцийг зохистой ашиглах замаар хvнсний болон ахуйн хэрэглээний бvтээгдэхvvн хийж єрхийн амьжиргаагаа нэмэгдvvлж, байгаль хамгаалалд идэвхи санаачлагатай оролцож байгаа Алтан хєхий уул орчмын Увс, Ховд аймгийн Єлгий, Ємнєговь, Мянгад сумын иргэд, нєхєрлєлийн дунд 2006 оны 04 дvгээр сарын 07 -ны єдєр Ховд аймгийн тєвд "Нэг-єрх Нэг- бvтээгдэхvvн" сэдэвт vзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. <дэлгэрэнгvй>

2006-03-14. Ирвэсний арьс дамлан худалдаалахыг завджээ… <дэлгэрэнгvй>