
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын эн тэргүүнд анхаарлаа хандуулдаг асуудлуудын нэгд байгаль орчны бохирдол зүй ёсоор ордог.
Ялангуяа Алтай Соён мэтийн WWF-ийн байгаль хамгааллын үйл ажиллагаа хэрэгжиж байгаа бүс нутгуудад бохирдлыг бууруулах тал дээр улам илүү анхаарлаа хандуулдаг билээ. Тухайлбал Алтай Соёны бүс нутагт энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр цаашид Монгол орны бусад бүс нутгуудад ч хэрэгжүүлж болохуйц үйл ажиллагааны загвар болж чадсанаараа онцлог юм. Хөтөлбөрийн хүрээнд гаргасан тайлан илтгэлд энэ бүс нутагт хамрагдах аймгуудын холбогдох байгууллагуудын бүрэн төлөөлөл оролцлоо. Энэ ажил орон нутаг дахь холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа хоорондын зөрчлийг арилган, уялдаа холбоог сайжруулахад чухал ач түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Одоогийн байдлаар тэдгээр аймгуудын холбогдох байгууллага, хүмүүст доорх мэдээллүүд харьцангуй хангалттай болоод байна:
1. Тухайн орон нутгийн хөрс, ус, агаарын бохирдлын эх үүсвэрүүд
2. Орон нутаг дахь хатуу хог хаягдлын талаар баримталж буй бодолгод үнэлгээ хийсэн
3. Туршлага болохуйц, үр дүнтэй менежментийн талаарх мэдээлэл
4. Хөрсний бохирдлын талаарх мэдээлэл
5. Хайгуулын орд газруудын талаарх мэдээлэл
Дээрх мэдээллүүд дээр үндэслэн боловсруулсан зөвлөмжөөр бүс нутагт хамрагдаж байгаа 5 аймаг өөр өөрсдийн гэсэн хөтөлбөр, төлөвлөгөөтэй болох юм.

2006-12-26. "Миний Сонголт - Гялгар уутгvй цэвэр орчин"
Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь Хєтєлбєрийн газрын санаачилгаар Гялгар уутны хэрэглээг багасгах 7 хоногийн хєтєлбєрийг Номин Холдинг групптэй хамтран Номингийн 2 салбарт, тухайлбал, Улсын их дэлгvvрийн супермаркет болон 3, 4-р хороололд байрлах Номин плаза дэлгvvрийн супермаркетад энэ сарын 25 наас 31 хvртэл зохион байгуулж байна. Уг vйл ажиллагааг 2006 оны 12 сарын 25-ны єдрийн 15 цагт Улсын их дэлгvvр дэхь Номингийн супермаркет -д нээлээ.
2006-11-20. "Хариуцлагатай уул уурхай ба хорт бодисын зохистой хэрэглээ" сэдэвт бvсийн семинар зохион байгууллаа
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар нь УИХ-ын Байгаль орчин, хvнс, хєдєє аж ахуйн байнгын хороо, Байгаль орчны яамтай хамтран "Хариуцлагатай уул уурхай ба хорт бодисын зохистой хэрэглээ" сэдэвт бvсийн семинарыг 2006 оны 11 дvгээр сарын 18-ны єдєр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгууллаа. <дэлгэрэнгvй >
2006-11-15. Бєхєнг хулгайгаар хєнєєдєг бvлэг анчдыг илрvvлэв.
2006 оны 11 дvгээр сарын 15-ны єдєр Ховд аймгийн Чандмань сумын иргэн Гончиг овогтой Алтангэрэлийн ЗИЛ-130 маркийн УБМ 92-39 дугаартай машины запас дугуйнд монгол бєхєнгийн 54 хос буюу 108 ширхэг эвэр хууль бусаар нууж авч явсныг илэрvvллээ. <дэлгэрэнгvй >