Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Эрхэм зорилго
Эх дэлхийн байгаль орчны доройтлыг зогсоож, хvн тєрєлхтєн байгальтайгаа харилцан шvтэлцэж амьдрах ирээдvйг бvтээхэд оршино.
Жилд дунджаар 273 сая ам.доллартай тэнцэх хєрєнгийг 1200 гаруй байгаль хамгаалах тєслийг дэлхийн єнцєг булан бvрт хэрэгжvvлэхэд зарцуулж байна.
WWF нь дэлхий нийтийн хэмжээнд зайлшгvй хамгаалж хадгалан vлдээх шаардлага бvхий 200 эко-бvс нутгийг тодорхойлон, эдгээр нутгуудад гол анхаарлаа хандуулдаг.
Тус сан нь єєрийн байгаль хамгаалах хєтєлбєрvvдийг дэлхий дахинаа онцгой анхаарвал зохих дараах 6 гол асуудлаар vйл ажиллагаа явуулж байна. Vvнд:
- Ховордож, устах аюулд ороод байгаа биологийн тєрєл зvйл (Амьтан, ургамал)
- Цэнгэг усны экосистем
- Ой мод
- Уур амьсгалын єєрчлєлт
- Хорт бодис
- Далай тэнгис зэрэг болно.