Зэрлэг амьтдын амийг аврах стандарт | WWF
Зэрлэг амьтдын амийг аврах стандарт

Posted on 17 September 2018

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран ажиллаж боловсруулсан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг Стандартчилал, хэмжил зүйн газар баталжээ. Өмнө нь 2015 онд Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандарттай болсон билээ. Ийнхүү хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болж байна.
Төмөр замыг зэрлэг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр барих маш чухал. Үүнд нүхэн болон гүүрэн гарцыг зайлшгүй байгуулах хэрэгтэй байдаг. Харамсалтай нь, одоо манайд байгаа төмөр замыг барихдаа энэ тал дээр анхаараагүйгээс болж  олон  зуун мянган зээрийн сүргийг баруун, зүүн хэсэгт хуваачихсан билээ. Зээрийн сүрэг төмөр замын өргөст тортой хэсгээр гарах гэж торонд өлгөгдөж үхэх тохиолдол одоо ч гарсаар байгаа билээ.  
Тэгвэл одоо зэрлэг амьтдын амийг аврах боломж гараад байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран ажиллаж боловсруулсан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг Стандартчилал, хэмжил зүйн газар баталжээ. Өмнө нь 2015 онд Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандарттай болсон билээ. Ийнхүү хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа  зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болж байна.            
Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болох нь судалгааны дүнд батлагджээ. Тухайлбал, 2016 оны  нэг, хоёрдугаар сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр өргөст торонд өлгөгдөж үхсэн байсныг судалгаагаар тогтоосон юм.  Нутгийн зүүн хэсэгт төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц хийхгүй бол зүүн хэсэгт үлдсэн зээрийн сүрэг дахин хуваагдаж мөхлийн ирмэгт тулах аюултай юм. Тиймээс шинээр батлагдсан стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах нь маш чухал болоод байна. 
Стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болж байна.
© Б.Гантулга