Биологич шалгаруулж ажилд авна | WWF

Биологич шалгаруулж ажилд авна

Posted on 30 July 2018    
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Алтай Соёны бүс нутагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль  хамгааллын хөтөлбөрөө өргөтгөж Говь-Алтай аймгийн нутагт орших Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу, Увс аймгийн Түргэн, Цагааншувуут ууланд цоохор ирвэс түүний идэш бологч амьтад, амьдрах орчныг хамгаалах зорилт бүхий дэлхийн цоохор ирвэсийн Монгол дахь популяцийг хамгаалах  зорилготой “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг 5 жилийн хугацаатай эхлүүлж, төслийн орон нутгийн зохицуулагчдыг дээрх нэр бүхий аймаг тус бүрт сонгон ажиллуулж байна. Төслийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд цоохор ирвэсийн чухал голомт нутгуудад түүний идэшлэгч амьтдын тогтвортой популяцийг бий болгох, хууль бус агнуур, худалдааг таслан зогсоох, цоохор ирвэс, малчдын зөрчилдөөнийг бууруулах, бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд орон нутагт ажиллах биологчийг доорхи нэр бүхий аймаг тус бүрт сонгон шалгаруулж авна.          
Ажиллах газар: Говь-Алтай аймгийн Алтай хот болон Баян-Өлгий аймгийн Өлгий хот    
Ажиллах хугацаа: Нэг жилийн хугацаатай байх бөгөөд гүйцэтгэлээс хамаарч жил бүр сунгагдах боломжтой.  
Үндсэн үүрэг:    
-Цоохор ирвэс түүний идэш бологч зүйлүүдийн амьдрах орчны хамгаалал,  бэлчээрийн зохистой менежмент, хуулийн хэрэгжилт тэдгээртэй холбоотой мэдээллийн сан, мониторингийг хариуцаж хэрэгжилтийг хангах;
-Төслийн орон нутаг дахь хамгааллын мониторинг, сургалтын үйл ажиллагаанд талуудыг татан оролцуулах, хамтран ажиллах, зохион байгуулалтыг хангах;
-Үйл ажиллагааны жилийн болон улирлын төлөвлөгөө, төсөв гаргахад оролцож, хэрэгжүүлэх;
-Хагас, бүтэн жилийн ажлын тайланг цаг хугацаанд нь бэлтгэн, тухайн асуудал хариуцсан  мэргэжилтэн болон орон нутгийн зохицуулагчид тогтмол мэдээлж байх;
-Төслийн үйл ажиллагааны мониторингийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
-Төслийн орон нутаг дахь хамгааллын мониторингийн үйл ажиллагааг оновчтой зохицуулахад туслах, гарах үр дүнг тооцох, тодорхойлох, хэрэгжүүлэх;
Тавигдах шаардлага:
-Орон нутагт тогтмол байрлаж, ажиллах боломжтой нутгийн оршин суугч байх;
-Байгалийн нөөцийн менежмент, биологич, экологич мэргэжил эзэмшсэн байх, байгаль хамгааллын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-Төслийн хамгааллын мониторингийн үйл ажиллагаа, төлөвлөлт, хэрэгжилтэд  үнэлгээ өгөх чадвартай байх;
-Орон нутгийн иргэд, малчид, нутгийн иргэдийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоож ажиллах чадвартай;
-Асуудлыг шийдэх, зөвшилцөх болон тодорхой хугацаанд хээр ажиллах, ачаалал авах чадвартай;
-Багаар ажиллах, оролцогч талуудыг идэвхижүүлэх чадвартай;
-Удирдах, удирдуулах зарчимд суралцсан;
-Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашигладаг;
-Байрлал тогтоогч GPS багажтай ажилладаг ба газарзүйн мэдээллийн систем (ARC GIS, Map source) программуудыг ашигладаг байх;
-Мэргэжилдээ дур сонирхолтой, цаашид энэ чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй;
Англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй байх нь давуу тал болно.
Сонирхсон хүмүүс товч намтар, холбоо барих утас, боловсролын зэрэг, дипломын хуулбар, өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарыг 2018 оны 8 дугаар сарын 15-ний 17 цагаас өмнө  info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Жич: Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад урина.
 
 
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required