“Гол, усыг хог хаягдлаас ангижруулах” санаачилгын эхлэлийг тавилаа | WWF

“Гол, усыг хог хаягдлаас ангижруулах” санаачилгын эхлэлийг тавилаа

Posted on 02 July 2018    
Энэхүү уулзалтаар талууд хамтран “Хоггүй Хэрлэн голын төлөө хамтдаа” аян хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар гол, усыг  хуванцар хог хаягдлаас ангижруулах ажилд талуудыг татан оролцуулах зорилгоор “Гол, усыг хог хаягдлаас ангижруулах” санаачилга гаргасан юм. Энэ санаачилгын эхлэл амжилттай тавигдаж  нутгийн зүүн бүс дэх Хэрлэн голыг хуванцар хог хаягдлаас ангижруулах ажлыг хийхээр болжээ. Тодруулбал, Хэрлэн голыг хуванцар хог хаягдлаас ангижруулах ажлыг   хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг хэлэлцэх, төлөвлөгөө гаргах уулзалтыг  Хэнтий аймгийн төвд зохион байгуулсан юм. Уулзалтад Хэрлэн гол нутгаар нь урсдаг Дорнод, Хэнтий аймаг, Багануур дүүргийн удирдлага болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газрын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар Хэрлэн голд тулгамдаж буй асуудлын нэг нь хог хаягдал гэдэгт талууд санал нэгдэж энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо.  
Энэхүү уулзалтаар талууд хамтран “Хоггүй Хэрлэн голын төлөө хамтдаа” аян хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Энэ ажлын хүрээнд 2017 оны долдугаар сард Хэрлэн голын  дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах бөгөөд хуванцар хог хаягдлын хор холбогдлыг олон нийтэд сурталчилахаар болсон байна. Түүнчлэн талууд ирэх намар хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, аяныг амжилтад хүргэх тал дээр идэвхи санаачилгатай  ажиллахаа илэрхийллээ.
 
Энэхүү уулзалтаар талууд хамтран “Хоггүй Хэрлэн голын төлөө хамтдаа” аян хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required