Дэлхийн байгаль хамгаалах сангийн жолооч Германы гурван иргэнд туслажээ | WWF

Дэлхийн байгаль хамгаалах сангийн жолооч Германы гурван иргэнд туслажээ

Posted on 18 June 2018    
Жолооч Д.Бат-Эрдэнийн хувьд байгальд ээлтэй амьдардаг, байгаль, зэрлэг амьтнаа хамгаалах сэтгэлтэй нэгэн.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарын жолооч Д.Бат-Эрдэнэ Онон голд судалгаа хийж яваад төөрсөн Германы гурван иргэнд туслажээ. Тодруулбал, Германы МОМО төслийн гурван ажилтан Онон голд загасны судалгаа хийж явсан бөгөөд тэднийг судалгаагаа дуусгаад буцахад нь авах ёстой байсан машины жолооч болзсон цагтаа ирээгүй аж. Хоёр хоног хүлээгээд машин ирээгүй учир энэ тухайгаа радио холбоогоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарт  мэдэгдэж тусламж хүсчээ. Тус байгууллагынхан (WWF Mongolia) тэр даруй газар нутгаа сайн мэддэг жолооч Д.Бат-Эрдэнийг илгээжээ. Жолооч Д.Бат-Эрдэнэ” Тэднийг Онон, Балж голын уулзварын орчим байна гэсэн мэдээлэл аваад очсон. Очоод эргэн тойронд 5 км газарт самналт хийсэн. Эхний удаа олдоогүй. Хоёр дахь удаагаа самнахдаа тэднийг голын эрэг дээр гарчихсан байхыг олсон. Ер нь тэр хавьд хүн амьдардаггүй, зэлүүд газар л даа.  Олон хононо гэж төлөвлөөгүй байсан учраас тэд хоол ундгүй, майхан ч үгүй байсан. Би авч явсан идэх юмаараа хооллоод тэднийг сумын төвд хүргэсэн” гэж ярьсан юм.
Германы гурван иргэнийг авах ёстой байсан машины жолооч газар мэдэхгүйн улмаас төөрч шаварт сууснаас тэд аргагүйн эрхэнд 2 хоног голын эрэг дээр хоносон ажээ.
Жолооч Д.Бат-Эрдэнийн хувьд байгальд ээлтэй амьдардаг, байгаль, зэрлэг амьтнаа хамгаалах сэтгэлтэй нэгэн. Тэрээр нийслэл Улаанбаатарт ажлаар ирээд байхдаа Хот тохижуулахынхны тайрч хаясан улиасны мөчрүүдийг нутагтаа авчирч үрслүүлэн тарьж байсан билээ. Улмаар улиасны суулгацыг нутгийнхаа иргэдэд хандивлаж байсан юм.     
 
           
 
Жолооч Д.Бат-Эрдэнийн хувьд байгальд ээлтэй амьдардаг, байгаль, зэрлэг амьтнаа хамгаалах сэтгэлтэй нэгэн.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required