12 монгол бөхөнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ | WWF
12 монгол бөхөнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

Posted on 29 May 2018

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд ийм зорилгоор монгол бөхөнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүж судалж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус байгууллагын мэргэжилтнүүд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан хамтран 2018 оны 5 сарын 15-25-ны өдрүүдэд 10 монгол бөхөнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, тэд 10 шаргачин, хоёр ооно барьж хүзүүвч зүүсэн байна.
Монгол бөхөн бол зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч байхгүй ховор амьтан. Энэ амьтныг хамгаалах  ажлыг үр дүнд хүргэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа их чухал байдаг. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд ийм зорилгоор  монгол бөхөнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүж судалж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус байгууллагын мэргэжилтнүүд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан хамтран 2018 оны 5 сарын 15-25-ны өдрүүдэд 10 монгол бөхөнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, тэд 10 шаргачин, хоёр ооно барьж хүзүүвч зүүсэн байна.   
Судалгааны ажлын зорилго нь, бөхөнгөөс цусны дээж авах замаар өвчний мэдээллийг баримтжуулан бүртгэх, бөхөнгийн шилжилт хөдөлгөөн, байршлыг тогтооход  оршиж байв. Ингэснээр  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэх боломж бүрдэх юм. Хүзүүвч гурван жилийн турш мэдээллээ өгөх бөгөөд мэргэжилтнүүд мэдээллээ цуглуулж эхлээд байна.    
Дашрамд сонирхуулахад, монгол бөхөнгийн нийт тоо толгойг тогтоох, үр дүнг өмнөх судалгааны дүнтэй харьцуулж хорогдлын түвшинг тогтоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар 2018 оны 4 дүгээр сард тооллого хийсэн юм. Судалгааг трансектийн аргаар  бөхөнгийн тархац нутгийн хүрээнд хийсэн бөгөөд 3000 орчим толгой бөхөн нутагшиж байгаа нь тодорхой болжээ. Энэ үр дүнг 2017 оны гуравдугаар сард хийсэн судалгаатай харьцуулбал тоо, нөөцийн хэмжээ 40 хувиар буурсан байна. Нөхцөл байдал ийм байгаа учир бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг тусгай хамгаалалтад авах, бөхөнгийн генийн чадамжийн судалгааг нарийвчлан хийх замаар бөхөнгийн сүргийг хадгалан үлдэх стратеги боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг судлаачид онцлон ярьж байна.
 
 
 
Мэргэжилтнүүдийн ярьснаар, тэд 10 шаргачин, хоёр ооно барьж хүзүүвч зүүсэн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хүзүүвч гурван жилийн турш мэдээллээ өгөх бөгөөд мэргэжилтнүүд мэдээллээ цуглуулж эхлээд байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан