Хөдөлгөөнт сургалт амжилттай боллоо | WWF

Хөдөлгөөнт сургалт амжилттай боллоо

Posted on 16 May 2018    
Хилийн боомтуудын албан хаагчдыг бүрэн оролцуулахын тулд ажлын цагийн дараа сургалтыг зохион байгуулсан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь  Монгол  Улсад  Гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэх ажлыг  зохицуулах  зөвлөлийн  Ажлын  алба,  Хүрээлэн  байгаа  орчны  эсрэг  гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Монгол  орны  баруун  бүсийн  хилийн  боомтууд  дээр “Хүрээлэн байгаа   орчны   эсрэг   гэмт   хэрэг,   зөрчлийн   илрүүлэлт,   хяналт,   хамтын   ажиллагааг сайжруулах  нь”  сэдэвт  хөдөлгөөнт  сургалтыг 2018  оны  тавдугаар сарын 2-11-нд амжилттай зохион  байгуулав. Сургалтад  Хууль  зүй, дотоод  хэргийн  яам, Улсын  ерөнхий  прокурорын  газар,  Гаалийн  ерөнхий  газар, Хил  хамгаалах ерөнхий газрын мэргэжилтнүүд болон МУИС-ийн Биологийн тэнхим зэрэг байгууллагуудаас  сургагч  багш  нар  оролцож,  хамтран зохион байгуулсан юм.
Сургалтад  хилийн таван  боомтын  нийт 184 албан хаагч оролцсон бөгөөд  хүрээлэн буй  орчны  эсрэг  гэмт  хэрэг,  зөрчил,  ялангуяа  хууль  бус  агнуур, худалдаанаас  урьдчилан  сэргийлэх,  түүний  илрүүлэлт,  мэдээллийн  солилцоо, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах, орон нутгийн албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг ажлын байран дээр нь дээшлүүлэхэд сургалтын зорилго оршиж байлаа.
Хилийн  боомтуудын  албан  хаагчдыг  бүрэн  оролцуулахын тулд   ажлын   цагийн   дараа сургалтыг   зохион   байгуулсан юм. Сургалтаар оролцогчид  хүрээлэн  буй  орчны  эсрэг  гэмт  хэрэг,  зөрчилтэй  холбоотой хууль тогтоомжууд, ялангуяа шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудын талаар мэдлэгтэй болов. Түүнчлэн хууль бус агнуур, худалдааг   илрүүлэх   арга,   техник, нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар мэргэжилтний зааварчилгааг сонслоо.   
Оролцогчдыг  багуудад хувааж,   тодорхой   сэдэвчилсэн   хэрэг,   зөрчил   (кейс)   дээр   ажиллуулах,   мэтгэлцээн өрнүүлж   ярилцах,  сургагч   багш   нар   асуудлыг  тайлбарлаж, шийдлийг танилцуулах хэлбэрээр сургалт явагдсан юм. Энэхүү  сургалт  нь  цаг  үеэ  олсон,  ач  холбогдолтой болсон тул  бусад  хилийн  боомтууд  дээр  үргэлжлүүлэн  зохион байгуулах нь зүйтэй юм байна гэсэн саналыг зохион байгуулагчид гаргаж байлаа.  
 
Хилийн боомтуудын албан хаагчдыг бүрэн оролцуулахын тулд ажлын цагийн дараа сургалтыг зохион байгуулсан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Оролцогчдыг багуудад хувааж, тодорхой сэдэвчилсэн хэрэг, зөрчил (кейс) дээр ажиллуулах, мэтгэлцээн өрнүүлж ярилцах, сургагч багш нар асуудлыг тайлбарлаж, шийдлийг танилцуулах хэлбэрээр сургалт явагдсан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required