Цоохор ирвэсийг хамгаалах таван жилийн төсөл эхэллээ | WWF

Цоохор ирвэсийг хамгаалах таван жилийн төсөл эхэллээ

Posted on 03 May 2018    
Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг ажээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор цоохор ирвэсийг хамгаалах төслөө 2018 оны тавдугаар сарын 1-нд албан ёсоор эхлүүллээ. Тодруулбал, Монгол орны баруун хэсэгт буюу Алтай Соёны бүс нутагт хэрэгжүүлдэг нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрөө өргөтгөн Говь-Алтай аймгийн нутагт орших Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу, Увс аймгийн Түргэн, Цагааншувуут ууланд  цоохор ирвэс, түүний идэш бологч амьтан, амьдрах орчныг хамгаалах таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх юм.  
Төслийн явцад цоохор ирвэс, түүний идэш бологч зүйлийн хамгаалал, амьдрах орчны хамгаалал, бэлчээрийн зохистой ашиглалт, хуулийн хэрэгжилт, хөдөөгийн хөгжилтэй холбоотой олон  асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах юм. Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг ажээ.   
 
Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг ажээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required