52 га газарт ойжуулалт хийгээд байна | WWF

52 га газарт ойжуулалт хийгээд байна

Posted on 09 April 2018    
Цайруулсан үрээр хамгаалалтын захиргааны дэргэдэх мод үржүүлгийн ил талбайд тарьж, арчлан ургуулж тарьц суулгацын нөөцийг бүрдүүлдэг юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран хэрэгжүүлж байгаа “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяныхаа хүрээнд Онон голын сав газарт 500 га газарт ойжуулалт хийхээр зорьж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 52 га газарт ойжуулалт хийгээд байна. Ойжуулалтад шаардлагатай  тарьц, суулгацыг ойн нөхөрлөлүүд болон Онон-Балжийн  байгалийн цогцолборт газар хамтран бэлтгэдэг юм. Энэ удаа тус байгууллагын санхүүжилтээр хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид нарс модны 500 кг боргоцойг түүж бэлтгэн Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын ойн ангиар цайруулалт хийлгэхээр хүргүүлээд байна. Цайруулсан үрээр хамгаалалтын захиргааны дэргэдэх мод үржүүлгийн ил талбайд тарьж, арчлан ургуулж тарьц суулгацын нөөцийг бүрдүүлдэг юм.
 
Цайруулсан үрээр хамгаалалтын захиргааны дэргэдэх мод үржүүлгийн ил талбайд тарьж, арчлан ургуулж тарьц суулгацын нөөцийг бүрдүүлдэг юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required