Хотон шувууг ижил сүрэгтэй нь нийлүүллээ | WWF
Хотон шувууг ижил сүрэгтэй нь нийлүүллээ

Posted on 17 June 2019

Монгол улсын “Улаан ном”-д нэн ховор зүйлээр бүртгэгдсэн борцгор хотон шувуу хулгайн анчдын бууны суманд өртөж шархадсан байсныг 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч анх олсон билээ. Байгаль хамгаалагчийн ярьснаар шувууг анх олоход дөрвөн сумны шархтай байсан аж. Тэгээд мал эмнэлгийн мэргэжилтнийг дуудаж үзүүлсэн бөгөөд эмч сумыг нь авч шархыг нь цэвэрлэсэн байна. Шархадсаны улмаас ижил сүргийнхээ нүүдлээс хоцорсон тул хөөрхий шувууг байгаль хамгаалагч гэрт авчирч асран тэжээжээ.
Монгол улсын “Улаан ном”-д нэн ховор зүйлээр бүртгэгдсэн борцгор хотон шувуу хулгайн анчдын бууны суманд өртөж шархадсан байсныг 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч анх олсон билээ. Байгаль хамгаалагчийн ярьснаар шувууг анх олоход дөрвөн сумны шархтай байсан аж. Тэгээд мал эмнэлгийн мэргэжилтнийг дуудаж үзүүлсэн бөгөөд эмч сумыг нь авч шархыг нь цэвэрлэсэн байна. Шархадсаны улмаас ижил сүргийнхээ нүүдлээс хоцорсон тул хөөрхий шувууг байгаль хамгаалагч гэрт авчирч асран тэжээжээ. Малын эмч долоо хоног бүр ирж шархадсан шувууг үзэж байсан бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас шувууг асрахад шаардагдах тодорхой хэмжээний  зардлыг гаргаж  мэргэжлийн зөвлөгөө өгчээ. Шувуунд “Азхүү” хэмээх нэр өгсөн байна.  Олон сарын асаргааны дараа “Азхүү” маань бүрэн эдгэрээд 2019 оны зургадугаар сард ижил сүрэгтэйгээ нийллээ.  
Борцгор хотонгийн биеийн урт 160-180 см, далавчны дэлгэмэл 310-345 см, жин нь 11-15 кг байдаг юм байна. Энэ нэн ховор шувууны хошуугаар хийсэн хусуураар хурдан морины хөлсийг хусвал илүү хурдалдаг гэсэн цуу яриа бий. Үүнээс болж хулгайн агнуурт цөөнгүй өртдөг билээ.
Шувуунд “Азхүү” хэмээх нэр өгсөн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Олон сарын асаргааны дараа “Азхүү” маань бүрэн эдгэрээд 2019 оны зургадугаар сард ижил сүрэгтэйгээ нийллээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан